Канад
улсын Күэбэкийн буйдхан хэсгээс судлаач Пэпинэугийн багийнхан микро
чулуужмалтай хад олжээ. Уг хадыг дэлхий дээр амьдрал байсныг нотлох
хамгийн эртний олдвор хэмээн үзэж байгаа аж. Хадсон Бэй эргийн шугамын
орчимд байрлах хадан дээрээс олдсон дээрх малтмалууд нь Канадын Кибэк
хотын хойд хэсэг, Настапока арлын ойролцоо далайн голдрилоос олдсон
бактеритай ижил төстэй гэдгийг онцолжээ.
Судлаачдын
олсон хадны орой дээрх нүхнээс халуун ус болон хий гардаг аж. Энэхүү
хаднаас олдсон олдвор нь 4.3 тэрбум жилийн настай, зөвхөн микроскопоор
харах боломжтой жижиг хэмжээтэй. Энэ нь дэлхий дээр амьдрал байсныг
батлах хамгийн эртний олдвор байж магадгүй хэмээн судлаачид үзэж байна.
Хад эхэндээ далайн гүний доод хэсэгт байрлалтай байсан бол одоо усны
мандал дээр гарч ирэх болжээ.
Судлаачдын
хэлж байгаагаар чулуужсан үлдэгдлүүд нь 3.7-оос 4.3 тэрбум жилийн
настай, төмрийн ислээс бүрдсэн маш жижиг хэмжээтэй үртэс, хоолойнууд нь
микробтой холилдон хэлбэржсэн, гадуурааа цагаан чулуугаар бүрхэгдсэн юм
байна.
Хэмжээний
хувьд хүний үсний хагасын чинээ жижиг бөгөөд нүүрстөрөгч, төмөр, микроб
гурвын нэгдэл гэнэ. Энэ нь хүн үүсэхээс 200.000 жилийн өмнө байсан буюу
зарим судалгаанд дурдагдсан анхдагч цогц амьдралд хүрэх эволюцийн
хувиралд дурдсан микробтой ижил төстэй гэдгийг онцолжээ.
Лондон
коллежийн биогеохимич Маттью Додд "Дэлхий дээр амьдрал хэзээ, хэрхэн
үүссэн гэдгийг ойлгох нь мөнхийн асуултууд болох “Бид хаанаас үүссэн
бэ”, “Ертөнцөөс өөр газар амьдрал бий юу" гэсэн асуултуудад хариулахад
тустай" гэжээ.
Лондон
коллежийн астробиологич Доминик Пэпинэугийн хэлснээр “Амьд
биетийн үүсэлд энэ нь маш чухал олдвор. Амьд биетийн өөр өөр шинж чанарт
хувирах шинж нь дэлхийн түүхэнд маш эрт үед илэрсэн гэдгийг илтгэх юм. Эволюцийн
хувиралд мөн чухал үүрэгтэй. Энэ нь зарим микробууд дэлхийн хамгийн
эртний үеэс эхлээд ямар ч өөрчлөлтөд ороогүй гэдгийг бас харуулж байна”
гэжээ.
Дэлхий
4.5 тэрбум жилийн өмнө, далай тэнгис 4.4 тэрбум жилийн өмнө үүссэн.
Хэрэв малтмалууд 4.3 тэрбум жилийн настай харин далай тэнгис 4.4 тэрбум
жилийн өмнө үүссэн гэж үзэхээр далай үүссэний дараа маш хурдан хугацаанд
далайд амьд биет бий болж, амьдрал үүссэн гэсэн үг юм хэмээн Додд
хэлжээ.
Эдгээр
малтмал нь дэлхий дээрх амьд биет үүссэнийг нотлох бусад олдвороос
хамгийн эртнийх болж байгаа юм. Өнгөрсөн жил Грийнлэндээс 3.7 тэрбум
жилийн настай микробыг судлаачид олж нээсэн юм.
