Wednesday, March 1, 2017

Д.ДАГВАДОРЖ:"БУСДЫГ АЙЛГАЖ, ИЧЭЭГЭЭД БАЙДАГ ХҮН БИ БИШ, ГЭХДЭЭ НЯЛЦГАЙ АМЬТАН БАС БИШ"

Монгол түмний уламжлалт баяр цагаан сар үргэлжилж байна. Шинийн нэгний орой үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө "уясан" нэвтрүүлэг яах аргагүй хөтлөгч Алтантүрүүгийн "Танайд хоноё" нэвтрүүлэг байлаа.

Энэ удаагийн дугаарт Сумогийн их аварга Д.Дагвадорж оролцож, илэн далангуй, хээгүй яриа өрнүүлсэн нь үзэгчдэд ихэд таалагдсан юм.