Гэвч энэ хэрэгт олны танилуудын үр хүүхдүүд холбоотой болох нь тогтоогдсон байна. Налайхад гарсан хүн амины хэргийн холбогдогч буудуулсан, буудсан хоёр хоёулаа 1986 оны залуучууд. Талийгаач Э нь Яармагийн атаманы хүү гэнэ. Харин энэ хэргийн сэжигтэн А.Мэндбаяр бол хороололд ажилладаг байсан “Suntown” баарны эзний хүү юм байна. А.Мэндбаярын аав нь О.Чулуунбаттай нэлээд ойр нөхөрлөдөг нэгэн гэх.
Түүнийг цагдаагийнхан нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоож, шуурхай ажиллан баривчилжээ. Бидний олж авсан мэдээллээр бол А.Мэндбаяр нь гэмт хэрэг хийх үедээ хэрэглэсэн буугаа маш олон тооны сумны хамтаар Төмөр замын вокзалын тээш хадгалах газарт хийж хадгалсан байжээ. Тэрбээр “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас нисэх гэж байгаад баригдсан байна. Энэ удаа амралтын өдрөөр гарсан буун дууны хэргийг ажлын долоо хоног эхлээгүй байхад илрүүлж, хэрэгтнийг хил гарахаас нь өмнө амжиж баривчилсан гэдгийг ЦЕГ-ынхан хэлэв. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/50372.shtml#sthash.8F69O48W.dpuf