Thursday, March 2, 2017

”Нууц” хаягийн эзэн

Цонхоор харж зогссоноо ханын цаг аживал 19 цаг болох гэж байв.
Зуны адаг сарын оройн бороо гэхэд хувингаар асгаж байгаа юм шиг цутгана. Алтан галын өрөөний цонхоор харж зогссоноо ханын цаг аживал 19 цаг болох гэж байв. “За явахаас. Оройтлоо” гээд хувцаслан эмчийнхээ байгаа эсэхийг утасдан шалгав.Шvхэр ч тус боломгvй бороо гэж байхаа гэхээс сэтгэл нь тавгvй, дээр нь урам нь хугарч таксины зогсоол руу хурдан алхлаа. 1-р хорооллын 11-р байрны дэргэд буув. Бороо асгарсаар… Хөөрхий бvсгvй урт байшинг хоёр удаа бvтэн тойров. Урд, хойд талаас нь хаанаас нь ч эмнэлгээ олсонгvй. Нэгэн орц руу орж асуувал зам гараад бас нэг 11-р байшин байдаг, хvмvvс их андуурдаг сураг сонсогдоно.
Явган хvний замын хажуух довжоон дээгvvр алхавч ус бараг шилбэ давчихаж байлаа. Нэлээн алхаж явтал гэнэт ойрхон машин сигналдах чимээнээр хажуу тийш харахад цагаан “Бенз 190″ зогсож жолоочийн цонхоор царайлаг залуу инээмсэглэн,
-Хөөе! Жанна Д’Арк юмуу хvргээд өгье. Живлээ, живлээ гэхэд нь баярлаж машинд дөхөн очвол залуу урд хаалгаа онгойлгож өгөв.
Алтан шvхэр, цуваа арын суудал дээр тавиад өөрийн гэгч нь тухалсандаа гэнэт ичиж “Уучлаарай” гэж муухан инээмсэглэв. Жолооч огтоос тоосон янзгvй,
-Сайхан охин хаа хvрэхэв гэхэд нь Алтан vсээ арагш янзлаад богино даашинз нь дээш болоод бараг нvцгэн хvн шиг сууж байгаадаа санаа нь зовон дэмий л хоёр гараа гуян дээрээ тавив.
-Найз хvvхнийдээ очиж яваа юм. Шинэ байранд орсон болохоор нь андуураад. Яг л энэ хавьд 11-р байр бас байдаг гэнэ. Би замын цаадах 11-р байрыг гэж зөндөө удлаа гэж ярьж амжаагvй шахам явтал нь,
-Арьс, бэлгийн замын өвчин эмчлэх “Сонор” эмнэлэг гэсэн хаяг нvдний нь өмнө цэлийтэл харагдав. Алтан жигтэйхэн сандарч,
-Тэгээд л… Өөрөө тус боллоо гэвэл царайлаг залуу анзаараагvй бололтой,
-Өнөө оройг хамт өнгөрөөе л дөө. Манайх энэ байранд 11 гэдэг чинь дээ. Чи найз охиноо дуудчих. Би найз залуугаа дохисон ч болно гэхэд нь Алтан худал хэлсэндээ сандран “Аан. Тиймээ, за” гэчихэв.
Залуу өөриймсөг гэгч нь байр руугаа дөхөж хэддvгээр орц вэ? Би гадаа чинь хvлээж байя гэхэд Алтан бас л сандран “4″ гэчихэв.
-Өө! Манай орц. Бурхан ч биднийг яг товложээ гэвэл Алтан сандарсандаа хэл нь vл мэдэг чичирснийг царайлаг жолооч бас л анзаарсангvй.
Алтан 4-р орцны vvдэнд машин зогсох vед яах ч учраа олсонгvй сандарч “Хэдийг төлөх вэ?” гэж хаа хамаагvй юм хэлэхэд залуу,
-Тоглоод байна уу! хө. Цуг орох уу? Гэж бvр айлгав.
-Хэрэггvй ээ. Би ганцаараа дээр гээд шvхэр, цуваа орхин орцны vvд рvv гvйв. Шуудхан лифтний vvдэнд очиход цахилгаан шат ч 1-р давхарт байв. Зvрх нь хурдан цохилж, Алтан хачин ихээр сандраад байгаагаа өөрөө ч ойлгосонгvй. 9-ийн товчлуур дээр дарав.
-За байз. Юу гэж хэлж энэ залуугаас холдох вэ? Vнэнээ хэлье гэхээр эхнээс нь худлаа ярьчихдаг гээд лифтнээс гарч баахан зогсов. 20-иод хором арга сvвэгчилсний эцэст “Эргээд орц руу орвол баригдана. Найз охинтойгоо зөрөлдчихлөө. Харья л гэж хэлье” гэж зориглоод доош буув.
Орцноос Алтанг гарахад царайлаг залуу тамхи татчихсан сууж байлаа. Алтан төлөвлөсөн юмаа ярьж машины араас шvхэр, цуваа авах гэтэл залуу,
-Хоёулаа манайд оръё. Найз охиноор чинь ч яах юм гээд машинаасаа гараад ирэв. Алтанг мөрөөр нь тэврэн,
-Танай ууртай найз чинь хэдэн тоот юм. Манай орцонд чиний найз байхаар царайлаг нэгэн бас байдаг байх нь ээ гэхэд нь Алтан,
-За одоо тэрнийг март, март гэж бvр балрав.
Залуу, тийм дээ гэсэн шинжтэй Алтангийн шvхэр, цувыг гараас нь зөөлхөн авч бариад орц руу оров.
Лифтэнд орж өөд өөдөөсөө харж зогсоход өндөр, царайлаг шинэ найз нь vнэхээр сайхан залуу байсанд Алтан бvр сvрдэв. 8-р давхар. Залуу хаалгаа онгойлгон гараараа “Морилон орно уу” гэж дохив.
Хоёр өрөө саруулхан байр байлаа. Ганц бие эр хvн байдаг нь бараг vнэрээс мэдрэгдэнэ. Алтан шаахайгаа тайлж зогсох зуур жолооч цувыг нь нямбайлан өлгvvрт өлгөж, шvхрийг нь дэлгэж тавина. Алтанг том өрөөнд оруулаад залуу хувцсаа солих ч гэсэн юмуу хэсэг эзгvй байв.
Зураач, урлангийн хvн бололтой хананд нь гурван том зураг өлгөөстэй. Залуу орж ирээд Алтанд дөхөж ирээд хажууд нь сууж,
-Кофе, цай алийг нь уух уу? За танилцъя. Энхбаяр гээд чийрэг гараа өгөв. Алтан гэж хэлээд бvсгvйч мэндэллээ. Алтан яаж явахаа бодон байн байн цагаа харна. Гэвч 21 цаг дөхөж эмнэлэг хаах боллоо.
За өнгөрсөөн гэсэн шиг уртаар санаа алдан хvзvvний гинжээ хуруугаараа оролдон жаахан тайвширав. Энхбаяр,
-Өчигдөр аавынд очсон, чанасан мах өгсөн. Хоёулаа шарж идье. Чи надад туслаач гээд Алтанг галын өрөөнд урилаа. Тэд мах шарж, улаан лоолиор сvмс хийж бараг цаг гаран тэнд танилцав. Энхбаяр хуучин эдлэлийн дэлгvvр ажиллуулдаг, аав ээжийнхээ өвийг хамгаалж яваа нэгэн гэнэ. Алтан ч хятад хэлний орчуулагч гэдгээ нуулгvй хэллээ.
Ширээ засч тухлахад цаг нэлээн орой болсон байв. Энхбаяр “Ром” архи авчирч ширээн дээр тавин юу ч асуулгvй хундагаллаа. Сонгодог хөгжим тавьж их л энхрийхнээр Алтантай зэрэгцэн суув. Max идэж 2-3 хундага татсаны дараа Энхбаяр бvжиг санал болголоо.
Залуу их л эвлэгхзн бvжиглэж гар нь бvсгvйн биеэр чөлөөтэй тэнvvчлэхэд Алтанд нэг л аймшиг төрж, энэ сайхан залууд юу хэлж явна даа гэж vе, vе бодно. Энхбаяр архи ойр ойрхон хундагална. Халж байгаа бололтой царай нь vл мэдэг улайж, шонтгор хамрынх нь vзvvр улам тодрох нь Алтанд улам ч эгдvvтэй харагдана. Залуу бvсгvйн биеэр тэвэрч, өөр рvvгээ аяархан татаж уруулыг нь шимэн vнсэв.
-Чи их сайхан бvсгvй юмаа. Надад vнэхээр таалагдаж байна гээд хөхийг нь барьж илэн хvзvv цээжийг нь vнсэн Алтан ч бараг ухаан самуурлаа.
…Өглөө юмуу Алтангийн нvд рvv цагаан туяа хатгаад ч байх шиг, ам нь их цангажээ. Нvдээ нээн харвал тэр гэртээ унтаагvй байв. Өргөн орны голд чармай нvцгэн хэвтэж, хөнжлөө ч хуу татан хаясан бололтой. Өчигдрийн явдлын төгсгөлийг санадаггvй. Энхбаяр. Яанаа гэж босч хувцаслалаа.
Шvршvvрээс гарч ирсэн бололтой залуу баяр баясгалантай орж ирээд,
-Өгөөний мэнд. Хувцсаа өмсөж яах нь вэ! гээд өөрийнхөө халаатыг өгөв. Тэгснээ жаахан хvvхэд шиг сvртэй юм гээд дөхөж ирээд vнслээ.
Алтан хурдан л өрөөнөөс гарч байвал санаа нь амрах бололтой угаалгын өрөөнд гvйхээрээ орж мангаст хөөгдсөн юм шиг дотроос нь тvгжив. “Одоо ямар vнэнээ хэлэлтэй нь биш зугтъя. Ямар ичмээр юм бэ? Ядаж бэлгэвч хэрэглэхгvй. Хvнд муу өвчин халдаачлаа” гэж vглэж өөрийгөө хараан зvхсээр шvршvvрт орж гvйцэв.
Энхбаяр бас л эрт явах бололтой хувцсаа өмчихсөн цай аягалж зогсоно. Алтан залуугиин нvvр өөд эгцэлж ч харж чаддаггvй. Цаг хараад,
-Яанаа, би хоцорлоо гэхэд Энхаяр ч яарав. Алтан,
-Vгvй ээ чи vлд. Цай майгаа уу! Би гараад машин барьчихъя гэж шууд л хувцсаа өмсөн хаалга руу дөхөхөд Энхбаяр гайхан харж зогссоноо араас нь дагав. Лифтний дэргэд очоод,
-Би чамайг айлгачихаж дээ гэж нvдээрээ инээмсэглэх Энхбаярыг харах тусам Алтан байж суухаа олж ядна. Лифтэн дотор Энхаяр,
-Өчигдөр шөнө их гоё байсаан. Ямар ч сайхан амрав даа гээд Алтанг vнсэхэд бvсгvй сандарсандаа бараг хөлс нь гарав. Машинд орсны дараа Энхбаяр,
-Өдөр утасдъя. Орой уулзъя гэж урихад Алтан худлаа утас зохиож хэллээ. Алтан хаана буухаа бодож ядан байтал Энхбаяр ягл асуув. Сандарсан бvсгvй Их сургуулийн IV байр гэж өөрөө ч мэдэхгvй хаяг хэлэхэд цаадах нь юм хэлсэнгvй. Хэлсэн газар нь хvргэж өгөөд Энхбаяр Алтангийн хvзvvгээр гараа оруулж өөр рvvгээ татан vнсээд “Өдөр утасдана аа” гэлээ.
Алтан хурдан алхсаар их сургууль руу орлоо. Араас нь мөрдөж байгаа юм шиг 2-р давхар хvртэл гvйчихжээ. Бvсгvй жаахан тайвширч шатаар зөөлөн буулаа. Шууд ажил руугаа очихоор шийдэв. Машин зогсоож нvvр, зvсээ будаж янзлаад Монгол ТВ дээр буулаа. Радиогийнхон угийн эртэч болохоор тэднийхэн ирцгээсэн бололтой.
Алтан өрөөндөө ороод ширээндээ сууж салхивчаа нээн уртаар санаа алдан нvдээ бугуйгаараа далдлан тонгойж суулаа.
…Наадмын vеэр найз хvvхэнтэйгээ хамт айлд зочлуулж шорлог, хорхог гэж яваад Саруул гэгч золигийн залуутай тааралдаж ингэтлээ өвчин тээж хvнд халдаах болтлоо явж байгаагаа бодлоо. Одоо ч “Сонор” эмнэлэгт очилтгvй. Өөрийг л хайя. Энхбаярын утсыг авдаг байж. Утасны цаанаас vнэнээ хэлэх амархан гэж элдвийг бодон шанална.
Vдийн цайны дараа Алтан хотын төвийн нэгэн эмнэлэгт очлоо. Урд өмнийг бодвол хэрэг хийчихсэн хvн болохоор энд тэнд явахад нь Энхбаяр дуудах шиг байн байн цочоод байв.
-Өнгөний өвчин туссан гэсэн онош гарлаа. Хувийн эмнэлэгт хэвтэх болж маргааш нь өвчтөн Алтан элдвийг бодож орон дээр хөрвөнө.
-Долоо хоногийн дараа Алтан эмнэлгээс гарах гээд хувцсаа хvлээж зогстол Энхбаяр эмнэлэг рvv орж яваа харагдав. Алтан орох байхаа олж ядан өрөөнөөсөө гарч “00″-ын өрөөнд орж зогсов. Зvрх нь хурдан цохилж учиргvй айлаа. “Одоо яанаа” гэж бодохоос хамаг бие нь чичирч цаг гаран зогсов. Зориглон чимээгvй “00″-оос гарч хvний нvд хариулан өрөөндөө очив. Ум хум юмаа цуглуулж гарах гэтэл “Алтан” гэсээр эмч нь орж ирэв. Эмч хvvхэн инээмсэглэж,
-Одоо айх юмгvй. Гэхдээ маш болгоомжтой байгаарай гээд эм бичиж өгөв. “Эмчээ” гээд хэзээний эмнэлэгт хэвтсэн хvний хувцас өмссөн Энхбаяр орж ирлээ. Алтан доош харж нvvрээ буруупав. Энхбаяр шууд баярлан хөөрч,
-Би чамайг ямар их хайв аа гээд Алтанг vнсэж эмчээс ч ичилгvй тэврэв. Эмч,
-Өө та хоёр чинь танилууд шив дээ гэвэл Энхбаяр,
-Тиймээ гэснээс өөр юм хэлсэнгvй. Залуу Алтангийн гарыг барьж.
-Чи гарч байгаа юмуу гэвэл Алтан толгой дохив.
Энхаяр, Алтан хоёр хэсэг хамт суух хутацаанд бvсгvй юу ч дуугарсангvй. Энхаяр намайг эргэж ирээрэй гэж захиад Алтанг эмнэлгийн vvдний довжоо хvргэж өгөөд буцлаа.
Хамаг зvйл ингэж эргэсэн нь Алтангийн дотор хуримтлагдсан бvх зvйлийг арилгаж ёстой л цэлмэх шиг болж уртаар амьсгаа аван ганцаараа инээв.
Орой нь Алтанг цvнхтэй юм бариад ирэхэд таньдаг сувилагч нь гараагvй юмуу gew