Найзуудынхаа аминд хүрч гэрийг нь шатаасан онц ноцтой гэмт хэрэг гарчээ
Хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хамт архидсан найзуудаа хутгалж амийг нь хохироогоод галдан шатаасан аймшигт хэрэг гарчээ. Хохирогч нь эмэгтэй, эрэгтэй хоёр, сэжигтэн нь мөн залуу хосууд байх магадлалтай гэнэ. Гэр бүлээрээ архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн бололтой. Энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх болно.
Эх сурвалж: Criminal.mn