Sunday, March 5, 2017

Түүнтэй унт ЭСВЭЛ АНТИ санал

За, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энэхүү сайтын уншигч болон бичигч болоод нэлээд удлаа.
Дээрх нийтлэлийг гарахаас өмнө миний бие бас л шүүмжлэлтэй зүйл биччиж байсан юм.
Гол нь ЭНЭХҮҮ сайт дээр бичигдэж буй нийтлэлүүд МОНГОЛ-ын Орчин үеийн залуу гэр бүлийг ИЛТ өдөөн хатгасан болон, заавал Групп секс, ЭСВЭЛ- Эхнэрийг нь хүчиндүүлээд, түүнээсээ ханамж авдаг хүмүүсийн ИНДЭР болчихвоо.
Танай нийтлэлүүдийг ДЭЛХИЙН өнцөг булан бүрт суугаа монгол залуус уншиж байгаа, тэд Эх нутагтаа амьдарч буй бидний үеийнхэн, Эхнэрээ Мунаг найздаа дэвсэж өгдөг Найзуудынхаа талаар л уншаад байх уу.
ЭСВЭЛ, гэртээ Анхны хайрандаа үнсүүлсэн, Алаг үрээ өлгийдэн өсгөсөн Орон дээрээ, Нөхрийнхөө бэлтгэж өгсөн зоогыг ууж идээд, МУНАГ эрд хүчиндүүлж, түүнийхээ ичэмдгийг нь хөхөөд хэвтэж байх уу?
Хэзээ байтлаа Чингисийн үр сад гээд Цээжээ дэлддэг Монгол эрчүүд, Та нарын хүсээд байгаа СОЛОНГОС, ГЕРМАНЫ хямдхан порно хийгч, садар өгүүлэл гээч БИЧИГЧИД шиг болсон юм.
Энэхүү сайтын СҮҮЛийн үеийн нийтлэлүүдийг хараад, тэвчээргүйдээ, анхлан бичлээ.
Өөрийнхөөрөө байж, Түг түмэн үеийн дайн тулаан, Манжийн ноёрхол, Хятадын түрэмгийлэл, Оросын дарангуйлал дунд ч гэсэн…
Эцэг хүний ариун ёсоор, Ханилсан Дорнын ГОО хатнаа бусдаас харамлаж, Хацар гуа Охидоо халамжлан, Хан хөвгүүдээ өсгөсөөх ирсэн юм шүү.
ХУДЛАА гэвэл, Орчуулгын түүхий өгүүлэл бичигч ЧАМАЙГ хэн төрүүлж, ХЭН асарч, өсгөснийг САНА…
Миний бие ертөнцийн орон орноор явахдаа.
Хаа холын Америкт, Хан мөрний эрэгт, Уулсын цаадах Герман-Францид, усан дундах Японд, Хамаатай гэх Туркт, Хараа үл цуцах Австралид нутаг усаа санан бэтгэрсэн ч, Өрх гэрээ өөд татан Гэрийн хоймортоо АЛТАН СОЁМБОТ төрийн далбаагаа хүндэтгэн залсан олон олон МОНГОЛ гэр бүлд зочилж байснаа санахад, ЭНЭХҮҮ орчуулгын гэмээр усан өгүүлэлээс чинь ичиж, ГУТАРЧ байна.
Монголын мянга мянган ЖУРАМТ гэр бүлийг, чиний бичиглэсэн, ГАЖИГ өгүүлэлд чинь итгэж, чамайг дагаж, Хөнжилдөө ганцаараа, өөрийгөө хангадаг гэж бодвол том Эндүүрэл.
Хэт нуршсан бол уншигч авхай таныг уучилахыг хүсье.
Монголын үрс маш олон болж, Монгол гэр бүлийн хийморь өөдөө бадраг.