Би бол сурагч харин саяхнаас сургуулийнхаа залуухан царайлаг хөгжилтэй багшийг мэдрэх өөрийн гэсэн мэдрэмжээ ойлгосон. Түүнд аль хэдийн дурласан бололтой. Яагаад ч юм би өөрийнхөө үеийн хөвгүүдийн огт сонирхдоггүй. Надад насанд хүрсэн биеэ даасан эр хүмүүс таалагддаг.
Тэр багш надаас 7 насаар ах. Гэр бүл байхгүй ээ харин найз охин байдаг байх. Их ичимхий болохоороо суургууль дотор тааралдахаараа сандраад салгалаад байдаг болчихлоо. Хэрэв энэ байдал удаан үргэлжлэх юм бол намайг гадарлах нь лавтай. Тийм болохоор яаж нуух вэ, хэрэв өөрийг нь харж явдгийг мэдчихвэл юу болох бол? Над шиг охидууд зөндөө байгаа л байх тийм учраас битгий элдвээр хэлж дооглоорой.
Завсарлагаан болгоноор багштайгаа тааралдахыг хүсэх болсон. Зорилгогүйгээр багш нарын өрөөний гадаа эргэлдээд л. Эцэст нь энэ бүхэн зөвхөн хайртай хүнээ л харах гэсэн миний хүсэл. Ер хайртай хүнээ харах нь юу нь буруу гэж хүн болгон л адилхан. Миний хувьд би яасан дээр бол? Надад боломж байгаа юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор надад зөвлөөч түүний анхаарлыг яаж татаж, хэрхэн яриа өрнүүлэх вэ?
