Saturday, March 4, 2017

ТЭДНИЙ ҮЙЛДЭЛ ОЛНЫГ ГАЙХШРУУЛЛАА

Сүүлийн үед "Тарагтай боов" хэмээх нэвтрүүлэг хүчээ авч байгаа билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн сүүлийн дугаарт хөтлөгч, дуучин А.Хишигдалайгийн хуучин найз залуу болох "Опозит" хамтлагийн реппер А.Гантулга оролцож олны анхаарлыг татсан билээ. Тэдний ярианаас хархад хуучин хайрын сэтгэгдэл одоо ч бий мэт харагдах шиг болсон. Хоёр дуучин хэдий өөр өөрсдийн замаар алхацгааж уран бүтээлээ хийх болсон ч бие биенийгээ хэрхэн хүндэлж явдаг тухайгаа хэлж байгаа нь олон салсан нийлсэн хосуудад үлгэр дууриалал болох шиг... 
Хишигдалай: Зүрх сэтгэлээс хүн хуучирч мартагдах уу?
Гантулга: Хэрвээ тэр хүн уг хүний амьдралд, сэтгэлд байсан л бол хэзээ ч мартагдахгүй...