Испанийн нийслэл Мадрид хотын анхан шатны шүүх Sony Music Publishing
Latina болон дуучин Шакира, Карлос Вивес нарын эсрэг Кубын хөгжмийн
зохиолч Ливан Рафаэль Кастельянос Вальдесын гаргасан нэхэмжлэлийг
хэлэлцэж эхэлжээ.
Вальдес өөрийнх нь зохиосон Yo te quiero tanto
дууны хэсгээс Шакира, Карлос Вивес нар өнгөрөгч оны тавдугаар сард олон
нийтийн хүртээл болсон La bicicleta дуундаа зөвшөөрөлгүйгээр ашигласан
хэмээн гомдол мэдүүлж байгаа юм.
La bicicleta дуу хит болж,
YouTube-гээр л гэхэд 700 сая хүн үзэж сонирхсон байна. Харин Ливан
Рафаэль Кастельянос Вальдес Yo te quiero tanto дуугаа хорин жилийн өмнө
буюу 1997 онд зохиож байжээ.