Saturday, March 25, 2017

АНУ-д сураггүй болсон Монгол эмэгтэйн цогцос олджээ аймшигтай юум аа






АНУ-д ажиллаж амьдардаг монгол бүсгүй Чикаго хотын захын Дес Плейн хэмээх жижиг хотод сураггүй алга болсон мэдээлэл олныг цочроосон. Тэгвэл алга болоод байсан Г.Зулцэцэгийн цогцсыг машиных нь тээшнээс олсон талаар албан бус эх сурвалж мэдээлж байсан. Чикаго хотод ажиллаж амьдарч буй монголчуудын ярьж буйгаар бүсгүйн унаж явсан машиныг хуучин машин тавьдаг газраас олсон бөгөөд машины тээшид цогцос байсныг мэдэлгүйгээр ачиж явсан гэнэ. Бүсгүйн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж. АНУ-д суралцахаар очсон Монгол Улсын иргэн Г.Зулцэцэг гэх эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд өглөө 10 цагт Des Plaines гэдэг хотод байдаг байрнаасаа гараад эргэж ирэлгүй 26 хонож байсан аж. Түүнтэй хамт нэг байранд хамт амьдардаг найз нар нь санаа зовон түүнийг гэртээ ирээгүй талаар 13-нд буюу алга болсноос 2 өдрийн дараа Хотынхоо цагдаагийн байгууллагад хандсанаар түүнийг хайх ажил эхэлж байсан гэдэг. Г.Зулцэцэгийн тухайд, тэрбээр 2015 оны 11 сард сувилагчийн сургалтанд суухаар оюутны визээр тус улсад очсон ба солонгос хоолны газар болон өөр 1 сүшиний газар ажилладаг байсан байна.