Saturday, March 25, 2017
Эрдэмтдийг мухардалд оруулсан түүхийн 10 олдвор
Бидний ертөнцийн түүх тайлагдашгүй оньсогоор дүүрэн бөгөөд түүнийг бид тааж дуусашгүй. Тоо томшгүй нууц хадгалагдаж байгаа үүдийг дэлгэж таныг хоромхон зуур саатахыг хүсч байна. 1. Мьянмын суварга Энэхүү суварга нь 7 метр орчим өндөртэй бөгөөд уулын оройн дээр байрлах аварга том чулуугаар хийсэн. Чулуу тогтож байгаа нууцыг одоо болтол тааж чадаагүй. Чулууны суурь маш муу бэхлэгдсэн: ганц хүрэхэд л чулуу найгаж байгаагаар үүнийг нотолж байгаа юм. Чулуун доогуур олс гүйлгэж болох тухай ч ярьдаг. Ганц л асуулт байна: чулуу яаж тогтоод байна вэ?
2. Жульсрудын цуглуулга, Мексик Вольдемар Жульсруд энэхүү цуглуулгаа бүр 1944 оноос эхлэн малтлага хийн цуглуулсан. Одоогоор түүний цуглуулгад 37 мянга гаруй баримал байна. Гайхалтай нь, баримлуудын дүр төрх давтагдаагүйгээс гадна 2500 нь динозавр дүрсэлсэн баримлууд байна. Тэдгээрийн олон төрөл ч мөн сонирхол татна: бидний мэдэх далавчит динозавр буюу луу хүртэл байх ажээ. Бидний сайн мэдэхгүй амьтдын баримлыг хэн хийсэн нь огт мэдэгдэхгүй байна.
3. Абидоссын дүрс үсэг, Египет 19-р зууны үед эрдэмтэд нэгэн сүмийн ханан дээрээс дүрс үсэг олсон ч тухайн үедээ тайлж уншиж чадаагүй ажээ. Харин шинэ зууны босгон дээр Египет судлаачид өөр нүдээр харж чадсан буюу орчин үеийн байлдааны техник, технологи дүрсэлсэн болохыг тайлсан байна: нисдэг тэрэг, онгоц, танк. Ийм юм байж болно гэж үү? Зарим судлаачид тайлбарлахдаа, энэ бол тохиолдлын зүйл болов уу, хэд хэдэн дүрсийг давхардуулан бичиж эдгээр дүрс гарч ирсэн байж болох юм гэжээ.
4. Домбон тал хөндий, Лаос Далайн төвшнөөс дээш 1000 метрийн өндөрт уул толгодын орой дээгүүр аварга том домбонууд цацаастай, хамгийн том нь 6 тонн орчим хүндтэй аж. Домбоны тухай мэдэх зүйл тун бага. Хаанаас, яаж энд ирснийг хэн ч мэдэхгүй. Эрт дээр үед энэ газар нутагт амьдарч байсан хүмүүс будаа, дарсаа хадгалдаг байсан болов уу гэсэн таамгийг хэсэг эрдэмтэд хийгээд байгаа. Гэхдээ, таамгууд бүгд эргэлзээ төрүүлсээр л байна. Ганц баталгаатай зүйл бол эдгээр аварга том чулуунууд 2500-3000 жилийн настай юм.
5. Икийн хар чулуу, Перу Хачин сонирхолтой амьтдыг дүрсэлсэн хар чулуунууд нь 16-р зуунд анх хамааруулж байжээ. Доктор Хавьер Карбера 40 жилийн турш эдгээр чулууг цуглуулсан байна. Хэдэн зуун чулуун “номын сан” гэж хэлж болох буюу аварга том чулуунууд дээр: ахуйн хэрэглээний хэрэгсэл, одод, сансар судлалын багажууд, нисдэг төхөөрөмжүүд, мэс заслын багаж, Дэлхийн болон бусад гарагийн газрын зураг, хуанли зэргийг зуржээ. Нэгэн чулуун дээр трицератопсыг нэмнэж унасан гаанс зуусан хүнийг дүрсэлсэн байжээ. Хүн төрөлхтөний эртний түүхийг төсөөлж буй төсөөллөөс гадна эрүүл ухаанаар бодсон ч энэхүү дүрслэл зөрчилдөж байгаа юм. Хүн төрөлхтөн, динозавр мөр зэрэгцэн ийм эвтэй нартай амьдарч байсан хэрэг үү?
6. Скафандартай сансрын нисгэгч Скафандр эсвэл хамгаалалтын малгай өмссөн нас насны сансрын нисгэгчдийн зураг, баримлыг дэлхийн өнцөг булан бүрээс олсон байдаг. Зураачийн зөгнөл гэж бодож болох боловч арай л дэндүү тохирч байгаа хэрэг биш гэж үү.
7. Египетийн дүрс үсэг Австралид Оньсого мэт эдгээр дүрс үсгүүдийг санаандгүй олсон хүмүүсээс хойш орон нутгийн ардын аман зохиол мэт 100 жил тархжээ. Дүрс үсэг байна гэдэг баримт нь сонин биш байж болох ч эртний Египетийн дүрс үсэг гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Яаж аваад энэ нутагт ийм дүрс үсгийг хэн сийлсэн байж таарах вэ, одоо болтол тайлбар байхгүй хэвээр л байна.
8. Талбай дээрх зураг Эрдэмтдийн үзэж байгаагаар бол эдгээр зураг хүний гараар бүтсэн гэж үздэг. Эдгээрийн зарим нэг дүрсийг үнэхээр дүрсгүйчүүд хийжээ. Дүрсний нарийвчлал нь математикийн нарийн тооцоогоор гаргаж ирсэн байхаас гадна богино хугацаанд хийсэн нь хүний гараар бүтсэн гэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Зарим нэг баримтуудаас харахад эдгээр зураг нь сүүлийн үед гарч ирээгүй харин багаар бодоход сүүлийн 100 жилийн туршид бий болжээ. Жишээлбэл, Хятадын тариачид тодорхой дүрс гаргах зорилгоор чулуу өрдөг эртний уламжлалтай аж, харин хаанаас үүсэлтэйг нь хэн ч мэддэггүй. Харин Английн эртний мегалит дээр эдгээр дүрслэл байдаг. Өнгөрсөн үеийн зургийг хэрхэн сэргээж чадав гэдгийг ч мөн тооцоолох ёстой мэт санагдаж байна.
9. Цагаан пирамид, Хятад Анхны цагаан пирамидыг Америкийн нисгэгч Жеймс Гаусман Дэлхийн 2-р дайны сүүлээр олжээ. Аварга том хэмжээтэй, өндөр нь 300 метр орчим, Хеопсийн пирамидаас даруй 2 дахин том хэмжээтэй аж. Гаусман пирамадын нүх сүв болгоныг судалсан бөгөөд тусгайлан засаж чимэглэсэн хавтгайнуудыг барьцалдуулан пирамадыг барьсан байжээ. Эртний Хятадууд том хэмжээний хавтангуудыг хэрхэн засаж, хэрхэн өндөрт гарган дээр дээрээс нь өрж чадсан нь одоо болтол таамаг хэвээр л байна. Цагаан пирамидын барилгачин хэн байсан талаар ч эрдэмтэд хэлж мэдэхгүй байна.
10. Эртний газрын зураг, Хятад Энэхүү эртний газрын зургийг эртний эдлэл цуглуулагч Лю Ган 2001 онд Шанхай хотын нэгэн эртний эдлэлийн дэлгүүрээс 500 доллараар худалдан авч байжээ. Газрын зургийг 1763 онд зурсан буюу газрын зураг дээр: “Газрын зургийг Гун Ли хааны засаглал дор орших Цин гүрний албат Мо Йи Тонг 1418 оны зургийг үндэслэн 1763 онд зурлаа” гэсэн бичилт байдаг. Колумб Шинэ газрыг нээхээс 74 жилийн өмнө бөгөөд газрын зураг дээр хоёр Америк буюу Хойд, Өмнөд Америкийн газрын зургийг зурсан байжээ.