Sunday, March 26, 2017

Hot Scandal! МУГЖ Г.Ариунбаатар гурав дах амьдралаа жүжигчин Б.Баярмаатай эхлүүлж гурван охиных нь аав боллоо!

Өнгөрөгч 2016 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг гардан авснаараа МУГЖ Г.Ариунбаатар Чингис хааны одонт арав дахь гэхдээ хамгийн залуу хүнээр тодорсон билээ. Ердөө  23-хан насандаа МУГЖ цолонд хүрсэн энэ залуугийн талаар ярихын тулд амжилтыг нь дурьдахгүй өнгөрч болохгүй. Тэрээр Муслим Магомаевын Олон улсын дуурийн дуучдын 3-р уралдааны Гранпри, И.П.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гранпри шагнал хүртсэн. Төр засаг дуучны хөдөлмөрийг 80 сая төгрөгөөр урамшуулж байв. Гавьяатын одон тэмдэг цаашилбал Чингисийн одонгоо ч зүүж өгсөн. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах энгүй их тавилан хүн бүрт заяахгүй, бурханы зурсан зураг төөрөг хувь юм. Дээр нь төрмөл авьяас, уйгагүй хөдөлмөрч чанар энэ бүхнийг өнгөлөх эрч хүч түүнд бий. Өдгөө түүнд дэлхийн театруудаас урилга илгээх нь гайхах зүйл биш болжээ.
 
Аавын хүү арван хуруу тэгш биш гэдэг шиг түүнд өөлөх нэг л зүйл бий. Тэр бол хувийн амьдралын тогтворгүй байдал. Мордохын хазгай гэгч түүнд тохиосон юм шиг санагдах. Хорин тав хүрэх насандаа хоёр амьдралын нүүр үзэж, нэг нэг хүүхдийн аав болчихсон байсан тэрээр сүүлийн гэргийтэйгээ дуучин Д.Отгонжаргалаас болж салж сарних дээрээ тулаад эргэж нийлсэн билээ. Хоёр жилийн өмнөх зуны халуухан скандал байв. Гэргий нь гомдлоо татаж авлаа л гэнэ, хосууд нийлсэнээ батлах мэт хамт явж байна л гэнэ. Гэвч одоо хэр нь нэрт дуучны гэргийн бүтэн нэр, чухам ямар бүсгүй болох талаар бүрэн тодорхой мэдээлэл байдаггүй юм. Тэгтлээ нууцалсан амьдрал ч юм уу, ер нь тэгээд заавал олон нийт бүх зүйлийг нь дэлгэсэн ном шиг мэдэж байх ч  албагүй л дээ. 


Харин энэ удаад хувийн амьдралдаа дахин нэг реформ хийжээ. Түүний хайрын сэтгэлийг жүжигчин Б.Баярмаа булаажээ. “Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хуримын сюрприз”, “Миний хайр”гэхчлэн сүүлийн үеийн киноны гол дүрийг бүтээх болсон бүсгүй СУИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн, аав нь уурхайд ажилладаг, ээж нь хуульч мэргэжилтэй, Багануурт төрж өссөн, багаасаа бүжиглэх дуртай нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэх даруу намтартай. Хэдий залуу ч жүжигчин бүсгүй гурван хүүхдийн ээж гэдгээрээ өхөөрдүүлдэг. Хүүхдүүдийнх нь аав Н.Ариунболд хэмээх залуу байдаг бөгөөд хамтдаа кино нээлтэнд ирж байсан нь гэрэл зургийн хальснаа үлджээ. Жүжигчин бүсгүйчүүд дунд тогтсон амьдрал, үр хүүхдүүдтэй, авьяаслаг даруухан гэдгээрээ ялгардаг байсан Б.Баярмаа хэдийдээ нөхрөөсөө салж хэдийдээ Г.Ариунбаатартай дотносож бүр хөл хүнд болох дээрээ тулсныг чухамдаа хөх тэнгэр, хос хоёр л мэдэх байх даа. Баттай эх сурвалжийн мэдээлснээр бүсгүй бие давхар болж тэд хамтдаа амьдарч байгаа аж. Хорьж болдоггүй залуу нас, хайр сэтгэл, цаламдаж боломгүй сэтгэл, бас нэгэн шинэ хайрын түүх ийн бичигдэж. Хосууд хэн хэн нь харилцаагаа нууцалж байгаа нь олны хэл амнаас эмээснийх биз. Бүсгүй хүнийг “бонус”-тай гэж хэлдэг хэлцээс энэ удаад зайлсхийе. Хүүхэд бол бүхэл бүтэн хүн. Бонус гэж нэрлэж болохгүй билээ. Г.Ариунбаатар цэцэг шиг охидтой өнөр бүлийн тэргүүн боллоо. Наснаасаа эрт гэр бүлийн амьдрал үзэж алдаж онож томоожсон тэрбээр одоо хий хуй нь дарагдаа биз. Хоёул урлагийн хүмүүс тул бие биенээ ойлгохгүй гэх газаргүй. Насны хувьд ч үе чацуутан хоёр. Хүний амьдралыг хэн ч өмнөөс нь шүүж жингийн туухай дээр дэнслэх эрхгүй билээ.