Sunday, March 26, 2017

Дуучин Д.Болд эхнэрээ араар нь тавиагүйн нотолгоо

Дуучин Болд төрийн ордонд тоглолтоо хийж зангарагтай дуучин болохоо харуулсан. Тэрээр тоглолтынхоо турш төрийн ордонг өөрөө чимсэн бол, харин түүний чимэг эхнэр нь байлаа. Болд хар багаасаа л Жанчивдорж гавьяатын охинтой дэр нийлж, 2 хүү, 1 охины хоёрын эцэг эх болон амьдарч байгаа. Гэвч нэг хэсэг дуучин Д. Болдыг “С1” телевизийн хөтлөгч Зулаа хэмээх бүсгүйтэй амраглан, гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа гэх яриа дэгдсэн.


Тэр ч бүү хэл дуучин Болд, Зулаа хоёрын харьцаа нэлээд дээр үеэс эхэлсэн бөгөөд Зулаагийн гэрт нэг хэсэг дуучин Болд амьдардаг байсан гэж ярих хүн ч байв. Хөтлөгч Зулаа буюу Мөнхзул бол “С1” телевизийн “Showbizone” нэвтрүүлгийг хөтлөж байсан , энгэр задгай хувцаслалтаараа олны анхаарлыг татах гэж хичээж буй нэгэн.Зулаа ч мөн өдгөө гэр бүлтэй болсон билээ.  Гэвч тэдний амрагийн харьцаатай гэх эл яриа үндэслэлгүй болохыг монгол поп дуучин Болд өдгөө сайхан амьдралиараа нотолж байгаа юм.