Япон: Өчигдөр Хоккайдод 74 настай эмэгтэйн цогцосыг хөргөгчнөөс олжээ. Тус хотын цагдаагийн хэлснээр, “Өчигдөр өглөө есөн цагийн үед 49 настай эмэгтэй цагдаад дуудлага өгсөн. Учир нь түүний эх сураггүй болсон юм” гэжээ. Энэ мэдээллийг “Sankei Shimbun” мэдээлсэн байна.
“Japan Today” сайтын өнөөдөр мэдээлснээр, “Түүний эхийн цогцсыг гэрийнх нь ойролцоо олсон. Цогцсыг хаалганых нь ойролцоо орших хөлдөөгчнөөс олсон” гэв.
Хөргөгч нь 80 см өндөр, дотроо 60 см хэмжээтэй байжээ. Тус хотын цагдаагийн хэлснээр, “Талийгаач эмэгтэйг бөгтийсөн байдалтай хөлдөөгчиндөө амиа алдсан байжээ. Түүний биед харагдахуйц шарх байсан” гэжээ.
Одоогоор цагдаагийн эмэгтэйн үхлийн шалтгааныг олохоор задлан шинжилгээ хийж байгаа аж.
Одоогоор цагдаагийн эмэгтэйн үхлийн шалтгааныг олохоор задлан шинжилгээ хийж байгаа аж.