Friday, March 24, 2017
Хүүхэд хулгайлах гэж оролдсон этгээдийн сэтгэцэд шалгалт хийх хүсэлт гаргажээ
Энэ сарын 7-ны өдөр СБД-ийн нутаг дэвсгэрт хүүхэд хулгайлах гэсэн хэрэг гарч олон нийтийг цочролд оруулсан билээ. Харин СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилчид шуурхай ажиллан гэмт этгээдийг 10-ний өдөр саатуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Сэжигтэн 35 настай, СБД-ийн долдугаар хороонд оршин суудаг, У гэгч юм. Тус дүүргийн цагдаа нар хэргийн талаар үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажлаа эхлүүлсэн байна. Хохирогчийг Т гэдэг. Арван настай аж.
Гэвч саяхан гарсан мэдээллээр хүүг хулгайлах гэж оролдсон У гэгч этгээд хохирогч Т-гийн төрсөн эцэг гэнэ. Эх нь хүүгээ эцэгтэй нь уулзуулдаггүй байсан. Иймд хүүгээ хүчээр авч явахыг оролдсон гэх мэдээлэл гараад байгаа юм.
Харин энэхүү мэдээлэл ташаа болохыг албаны хүн болох баттай эх сурвалж хэлжээ.
Хүүхэд хулгайлах гэсэн этгээдийн талаар мэдээлэл
Ууганбаяр нь 35 настай. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Багш мэргэжилтэй. Тэрбээр хохирогч Т-гийн сургууль Түүх, Нийгмийн ухааны хичээл заадаг байсан. Гэвч тэрбээр ажлын байран дээрээ хүүхдэд зүй бүс зан авир гарган, зоддог байсан тул ажлаасаа халагдсан аж.
Тэрбээр хэд хэдэн сургууль багшилж байсан. Гэвч тэдгээр сургуулиудынхаа ойр орчмоор эргэж, тойрон явдаг байсан талаар эх сурвалжууд хэлжээ. Одоогоор түүнийг ямар шалтгаанаар хүүхэд хулгайлах гэж оролдсоныг тогтоохоор байцаалт авч эхэлсэн байна. Мөн сүүлийн үед ямар хүмүүстэй хамт байсныг тогтоохоор тус дүүргийн цагдаа нар ажиллаж байгаа аж. Үүгээр зогсохгүй түүний сэтгэц эрүүл эсэх талаар тогтоохын тулд Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүсэлт гаргасан байгаа юм.
Labels:
аймшигт мэдээ