Алга болсон индонез залууг аварга могой залгисан байсан талаар орон нутгийн цагдаагийн эх сурвалж мэдээлснийг “ВВС” агентлаг уламжлав. Өнгөрсөн ням гаригт Сулавесийн арал дээр байсан Акбар гэх залуу сураггүй алга болжээ. Индонезийн цагдаагийн ажилтан "25 настай залууг аварга том могой залгисан байсныг олсон" хэмээн ВВС агентлагт мэдээлсэн байна. Нутгийн иргэн залуугийн цогцсыг долоон метр урт могойн биеэс гарган авчээ. Цагдаагийн газраас мэдээлснээр, өмнө нь аварга могой нэг бус хүүхэд залгисан бөгөөд насанд хүрсэн хүн залгисан анхны тохиолдол нь энэ аж.