Saturday, April 29, 2017

Монгол ёсноос гажуудсан дуучин Б.Болдын үйлдэл хийгээд Э.Чулуунчимэгийн үнэн өчил


Дуучин Э.Чулуунчимэг, Б.Болд нар СТА тэмдгээр зэрэг шагнагдаж, нэгэнгүйгээр нь нөгөөг нь төсөөлөхийн аргагүй хослон дуулж явсан нь саяхан. Гэвч хос залуусын амьдрал хонгорхон охин үртэй болсон ч хоёр тийш болсонд олон нийт тун их харамсаж битүүхэндээ эргэн нийлчихээсэй хэмээн хүсч суугаа нь үнэн. Гэвч эргэн нийлэх орон зай нэгэнтээ үгүй болсон тухай дуучин бүсгүй хоолой зангируулан өөрөө ам нээв. Хадмууд нь ирж анх бэр гуйж байсан хадгаа хүртэл “нэхсэн” гэх гашуун үнэнийг тэрбээр өчсөн юм. Монгол ёсонд бэр гуйсан хадаг яндраа буцааж авдаг заншил би мэдэхгүй хэмээн ярьсан Э.Чулуунчимэг одоо энэ бүх асуудлыг ардаа орхиод уран бүтээлдээ анхаарч, охинтойгоо амьдарч байгаа билээ. Түүнчлэн ёслож өгсөн хадгаа хүртэл буцаагаад авчихсан атлаа олон нийтийн сүлжээгээр “хань нь түшээд авнаа” гэх утга бүхий хуулбар шүлэг Э.Чулуунчимэгт зориулсанд тун их дургүйцсэн нь салсан нөхрийнхөө үнэн төрхийг илчлээд авчээ.