Saturday, April 29, 2017

САЙХАН ҮХРИЙГ ШАЛГАРУУЛАВ


Пакистан улсын Хайбер Пахтунхва мужийн Сват дүүрэгт л үржүүлдэг нэн ховор үүлдрийн одос үхэрнүүдийн дунд сайхан "бүсгүйн" тэмцээнийг зохион байгуулжээ.

Уралдаанд 200 гаруй одос үхэр оролцсоноос хамгийн сайхан бух, тугал болон хамгийн их сүүтэй үнээг шалгаруулсан байна.

Тэргүүн байрт, фермер Лаик Бадар (Laiq Badar)-ын үнээ оржээ. Уг төгс амьтан гадаад төрхөөрөө ч, сүү "үйлдвэрлэх" чадвараараа ч шүүгчдийн харааг эрхгүй булааж, эзэндээ 75 мянган рупи (1 сая 700 мянган төгрөг)-гийн мөнгөн шагналыг авчирсан байна.