Sunday, April 30, 2017

Хамгийн жаргалтай ч хамгийн богино настай гэр бүл хэнийх байв?


Монголын нийтийн  дууны хос шувуухайнуудын нэг бол дуучин Б.Болд,  Э.Чулуунчимэг нар билээ. 2012 оноос эхлэн хамтран амьдарч, хөөрхөн охины аав ,ээж болсон тэд яг нэг жилийн өмнөх энэ өдөр “Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан “ цол тэмдгээр энгэрээ мялааж, үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж байсан юм.

Хамтдаа уран бүтээлээ хийж Монгол улсаа хэд хэдэн удаа тойрон, аялан тоглолтоо хийж явсан тэд “ Жаргалтай айл манайх” хэмээн өөрсдийгөө тунхаглаж явсан цаг саяхан.

 Гэтэл ганцхан жилийн дараа тэд гэрлэлтээ цуцлуулж, тус тусын замыг хөөхөөр болсонд сонсогчид нь  тун сэтгэл дундуур байгаагаар барахгүй олон нийтийн хэрэгслээр бие бие рүүгээ үгэн чулуу шидэлж байгаад ихэд ундууцаж байгаа аж. Тэдний салалтанд нөлөөлсөн гол хүн нь мэргэжил нэгт бүсгүй Х.Мөнгөнцэцэг бөгөөд тэдний тухай мэдээлэл ч ар араасаа хөвөрсөөр эцэст нь дуучин Б.Болдын хүүхдийг тээж яваа гэх үнэн худал нь мэдэгдэхгүй шуум хүртэл сонсогдон, бүгдийг нэг тийш нь эргүүлж байгаа бололтой.

Жаргалтай айл тун удалгүй жаргалгүй айл болчихов уу? Дуучин Б.Болд дахин нэг жаргалтай айлыг бий болгохоор сэтгэл шулуудаж, шинэхэн гэргийгээр илбүүлэхээр шийдэв үү? Ямартай ч, оюутан ахуй цагаасаа эхэлсэн тэдний хайр сэтгэл энэ хүрээд өндөрлөв бололтой.