Saturday, April 29, 2017

МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ТАЖИК ШИГ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА НЬ ИЛРЭВ





МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ТАЖИК ШИГ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА НЬ ИЛРЭВ. Хөрөнгө оруулагч банкны хуулиар улсын секторын Бэнк оф Чайна-г оруулж ирэх гээд байгаа. Дээрхи хуулинд газрыг барьцаалж зээл авах, зээл төлөөгүй нөхцөлд газраа өгч зээлээ хааж болох заалтыг оруулсан аж. Газрыг барьцаалж, төр ч, иргэд ч зээл авч болохоор ажээ. Хамаг юмаа харьд бэлэглээд, бэлэглэх юм хомсдоход газраараа оролдож байгаа юм байна. Ер нь сүүлийн үед, малчдад бэлчээр өмчлүүлэх нэрийн дор Өвөр Монгол шиг хаших гээд байгаа. Энэ нь учиртай шиг. Мал нь банкны барьцаанд орсон малчид одоо тэр өмчлөх газраа банкинд тавиад, сүүлдээ бүр юу ч үгүй болж, хот орон газар цагаачлан, манай хамаг газар банкны мэдэлд орох нь ээ.
Ийм нөхцөл бүрдсэнийг манай дарга нар өөрсдөө хэлж байна. Тухайлбал, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар нутгаа алдах нөхцөл бүрджээ гэж УИХ-д анхаарууллаа. Харин МАН дүлий дүмбэ оргиж байна. Банкны аргаар улсаа харьд нэгтгэх нь ээ. Бага хүүтэй зээл олгоно гээд л олон манай иргэн дуртай байх шиг. Гишгэх газаргүй хөл болохын цагт харуусавч оройтсон байх вий.