Баянзүрх дүүрэгт энэ сарын 27-ны өдөр цонхоороо шар айрагны шил шидэж, хүүхэд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах 44 дүгээр байрны цонхоор шар айрагны шил шидсэнээс дор нь байсан бага насны хүүхдийн толгойг хагалсан байна.
Иймд, үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс дараах мэдэгдлийг гаргажээ.