Балчирхан охинд хойд эхийн сэтгэлээр хандаж, амь насанд нь халдсан хэрэгт буруутгагдан шүүхээс 23 жилийн хорих ял сонссон Г.Маралмаагийн нагац эгч хэвлэлд ярилцлага өгчээ. Тус ярилцлагад "Г.Маралмаагийн ах, дүүсийг ажилд авахгүй байгаа болон түүний хүүхдийг шүүхээс асрамжийн газар өгөх шийдвэр гаргасан ч, ар гэрийнхэн нь өсгөж байгаа" талаар өгүүлжээ. Г.Маралмаагийн хувьд өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдарч байсан бөгөөд охиноо хадам ээж дээрээ үлдээн Т.Цогттой амьдрах болсон. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч, нэг жилийн тэнсэж байсан талаарх мэдээллийг хохирогчийн өмгөөлөгч шүүх хурлын үеэр хэлсэн байдаг.
Эх сурвалж: Criminal.mn