Sunday, April 30, 2017

Өөрөөсөө дүү хүнтэй явалдах сайхан юмаа....

Сайн байцгаана уу? Би одоо 27 настай эмэгтэй. би 20 настайгасаа хойш өөрөөсөө 5 дүү залуутай үерхэж эхэлсэн одоо бараг 7 жил гаран болж байна. гэхдээ дунд нь 2 жил салж байж байгаад 1 жилийн өмнөөс буцаж нийлээд ахиад л салах дээрээ тулаад байна. би тэр залуудаа маш их хайртай миний анхны хайр тэрнийг минь хэнч орлож чадахгүй юм шиг санагддаг хол байсан хугацаанд ганцхан тэр хүнийгээ санаж бэтгэрч хүсэж хүлээж байсан. маш их шаналсан. өөр залуучуудтай уулзаж мартах гэж оролдож үзсэн ч нэмэр болоогүй. өмнө нь салах болсон шалтгаан надаас л болсон тэр надаас 5 дүү гэдэгт би их эмзэглэдэг бас насны зөрүү маш их гардаг. их сайхан залуулдаа бас урлаг соелын хүн л дээ бас их олон найз нөхөдтэй эрэгтэй эмэгтэй гэлтгүй. би мэдээж бас хардна харамлдаг байсан. тэгээд ингэж өөр өөрийгөө зовоож өрөөлийг бас буруутгаж зовож байхаар гээд түүнийг орхисон тэр хугацаанд жил гаран надруу залгаж хайртай энтэр гээд л байдаг байсан би ч тэнэгтээд уурлаж уцаарлаж байгад уулздаггүй байсан. залуу хүн өөрийн үеийн охидтойгоо уулзаж залуу насан дээрээ хүссэн зүйлээ хийж хүссэнээрэй байг гэж бодоод би бас тэр хүнийг бариад базаад байгаа юм шиг санагдаад. тийм шийдвэр гаргаад би маш их харамссан бас маш их шаналсан бүтэн 2 жилийн турш цаг минут тутам бодож шаналж өдөр болгон шоу цэнгээн төрсөн өдөр гээд уухгүй өдөр гэж байгаагүй хамгийн хэцүү зүйл нь би байнга уйлаад уйлаад л байдаг байсан. тэгээд нэг л өдөр нар мандах шиг болж тэр хүн ахин гарж ирсэн миний төрсөн өдөр залгаад уулзий гэсэн маш их баяралсан бүтэн 2 жил царайг нь хараагүй дуу хоолойг нь сонсохгүй үнэндээ би дотроосоо үхэж байсан. тэгээд уулзсан тгээд уулзаад бүтэн жил болчиж гэвч ахиад тэр хүнээс салах бодол төрж эхлээд тэрнээс салцан байж байна уйдсан даа залхсан даа биш лдээ ахиад насны зөрүүнээс би 27 настай хайртай хүнтэйгээ хамт байж үр хүүхэдтэй болохыг хүссэн тэр өөрийгөө хүүхэдтэй болоход арай залуу байна гэсэн тэр 22той. бас найз нөхөдтэйгээ их шоудаж явна би бол одоо ер гарж орохоо байсан. үргэлж зодоон зохион хийнэ 1сар 2 удаа цагдаа сэргийлэхийн хаалга тогшихийн. тэгээд эргэн тойронд нь үеийн охид нь найз нэртэй элт сээтэгнэхийн олоны танил юм болохоор бас тэгэх нь аргагүй биз гэж бодоод өнгөрөх ч юм байна хаа нэг уурлах ч юм байна. гэхдээ би тэгж хэрүүл уруул хийгээд байдгүй дугуй л байдаг ихэнхдээ. бас гол асуудал бид хамт амьдардаггүй манайд л байх үедээ байна. манай ээж аав бүгд мэддэг. харин би тэрний гэрийхэн гэж ямар хүмүүс байдгийг ч мэддэгүй. манайд байхгүй үедээ хаана хэнийд бас хэнтэй байгаад байдгийг нь мэддэггүй.ер би тэрний талар мэдэх зүйл байхгүй лдээ. асуудагчгүй араас нь залгаад яав ийв ч гээд байдаггүй. гэрийнхэнтэй нь танилций ч гэж хэлж байгаагүй. надаас ичээд байдаг юм боловуу гэж бодож заримдаа өөр өөртөө гомдмоор би уул нь гологдохоор ч хүн биш л дээ монголын нэртэй цуутай компанид нүүр царай нь болдог бас менежер хийдэг бие даасан л мөнгө төгрөг ч асуудалгүй. ихэнхд үед ямар нэг тооцооны асуудал дээр би төлдөг нөгөө хэн илүү хүсэж байган төлдөг гэгчээр би л төлдөг. манай хүн олохоосоо илүү зарлага өндөр тэгээд л хэрэглээний мөнгө төгрөг илүү дутуу шоу цэнгээн эм тариа гээд байж болох бүх зүйлийн зардалыг би гаргадаг. заримдаа найз нөхдөөс нь санаа зовоод би өөрийнхөө карта хүртэл өгчдөг хэрэглэ гээд 0-л аваад ирнэ. надад хайртай л гэдэг би сүүлдээ эргэлзэж байна үг үйлдэл нь зөрөөд жижиг сажиг хүн л болсон хойно маргалдах зүйл зөндөө сэтгэлд сэвтэй их олон зүйл байдаг тэр болгоныг хэлэлтэй биш дээ би өөрийгөө их тэвчээртэй гэж боддог ч үнэхэр тэвчээр барагдаж зөхөржийн хайртай салмааргүй байгаач би ер нь энэ хүний хувьд хэн юм бол гэж өөр өөрийгөө ойлгохоо байтлаа төөрөлдчихөж. олон удаа салий гэж гэлсэнээс хойш гуйж ирээд байсаар байгаад одоо бол яг салаад сурагчгүй болоод сар гаран болжийн санаж шаналж үгүйлж байгач би тэрэнлүү залгаж гуйгаагүй шантраад.би тэрнийг үнэхэр надад сэтгэл зүтгэл амьдрий гэсэн бодолгүй бол яваг гэж бодсын тэгсэн хэрнээ бас хүлээгээд хариу үйлдэл үзүүлэх боловуу гээд л өрөвдмөөр юмаа нээрээ. би яаах ёстойн болоо? одоо ахиад гуйгаад ирвэл ахиад уучлаад хүлээгэд авнаа би мангар. та нар надад гаргалгаа гаргаад өгөөч зөвлөөч яах ёстойг. баяраллаа....