БНХАУ-ын Чунцин хотын Бишан дүүрэгт нэгэн хачирхалтай газар нээгджээ. Энэхүү газар нь таван одтой нийтийн бие засах газар бөгөөд мөнгөө төлсөн бол ямар ч хүн үйлчлүүлэх боломжтой гэнэ үү. Барилгыг бүхэлд нь дээд зэрэглэлийн мод, гантиг чулуугаар бүтээж нийтдээ 800 мянган юань зарцуулжээ. Одоогоор нэг удаагийн үйлчлүүлэх төлбөрийг тогтоогоогүй байна.