Sunday, April 30, 2017

Сексээр эмчилж болох 15 өвчин


Толгойны өвчнөөс эхлүүлээд даралт ихсэхийг хүртэл эрүүл мэндэд тохиодог олон эмгэгийг сексээр эмчилж болно гэдгийг та мэдэх үү. Нэг удаа секс хийхэд та ойролцоогоор 85 калори алддаг байна. Та үүнийг 42 удаа хийлээ гэвэл 3600 кг калори буюу хагас кг жингээ хаяж чадна. Ингэхээр та ямар ч фитнес энэ тэр гэлгүй жингээ хасч турж болох нь ээ. Үүгээр ч зогсохгүй сексийн үед гормон, антитет зэрэг эрүүл мэндэд ашигтай бодисууд ялгардаг. Ингээд сексийн тусламжтай эдгээж болох 15 өвчнийг нэрлэж байна.
Толгойн өвчин судлалын Олон улсын нийгэмлэг өөрсдийн “Цефалагия” / /Chephalagia/ сэтгүүлдээ судалгаанд оролцсон хүмүүсийн тал нь сексийн ачаар толгойн өвчин гайгүй болсон гэсэн хэмээн бичжээ. 25 хувь нь сексийн ачаар толгой өвдөхөө бүр больсон гэсэн байна. Хэргийн учир нь сексийн явцад ялгардаг эндорфин гэдэг гормон нь толгой өвдөхийг эмчилдэг эм болдог байна.
Зогисуулаад зогсохгүй ус уугаад юм уу, амьсгалаа түгжээд л, эсвэл цочоогоод байдаг уу. Зүгээр л орондоо ор, секс хий. Энэ бол дэмий ч нэг үг биш, доктор М.Фесмайрын нобелийн шагнал хүртсэн судалгаан дотор байгаа зүйл.
Ханиалгаад с витамин авсан бол түүнээ ширээн дээр орхиод секс хий. Сексийн үед халдвараас сэргийлж, нянгуудтай тэмцдэг антиген ялгардагт л байгаа юм. Пенсильваны Уилксийн их сургуулийн эрдэмтэд долоо хоногт 1-2 удаа секс хийж байвал ханиадны тухай сэтгэл зовохгүй байж болохыг тогтоожээ.
Биеийн хүчний ажил бага хийдэг бол секс хий. Шинэ Английн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид 2010 онд 1000 эрэгтэйд хийсэн судлагааны дүнгээ нийтэлсэн. Долоо хоногт хоёр удаа секс хийдэг эрчүүд сард нэгээс цөөн секс хийдэг эрчүүдээс зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал 45 хувь бага байдгийг гаргажээ.
Хатан хааны Эдинбургийн эмнэлгийн доктор Дэвид Уикс Британийн сэтгэл судлалын нийгэмлэгт илтгэл тавихдаа секс нь бидний амьдралын чанарыг эрс сайжруулж байна гээд сексийн идэвхтэй амьдралтай эрэгтэй, эмэгтэйчүүд өөрийнхө өнаснаас 5-7 насаар залуу харагддаг гэжээ. Хэн эрт хөгшрөхийг бодохгүй байна……тэр хүн….
Пейслийн Их сургуулийн эрдэмтэд 22 эрэгтэй, 24 эмэгтэйд нэлээд хугацааны туршид судалгаа хийж үзэхэд байнгын секс нь бухимдал, цусны даралт ихсэхийг бууруулж байна гэж дүгнэжээ. Үүнийгээ тэд сексийн үеэр ялгардаг гормонууд нь бие мах бодоор тархаж байгаа явдал гэсэн байна. Сексийн идэвхтэй хүмүүс тайван байдаг.
Нойр чинь хүрэхгүй байна уу. Секс л тус болно. Сексийн үеэр окситоцин гэдэг гормон ялгардаг нь нойр дагуулдаг байна. Сексийн дараа тун амархан унтдагаа санаж байгаа биз дээ. Энэ чинь л өнөөх окситоцины ач. Эмэгтэйчүүдэд энэ гормон бүр илүү ялгарадаг гэнэ.
Сексийн үеэр таны зүрх хүчтэй цохилдог ч түүний дара аялгарч байгаа гормонууд нь даралтыг чинь бууруулдаг. Эрэгтэй эмэгтэй хүнд ялгаагүй адил үйлчилнэ. Тэр бүү хэл зүгээр тэврэлдэхэд ч гэсэн цусны даралт буурдаг байна.
Монреалын их сургуулийн судлаачид секс нь түрүү булчирхайд хавдар үүсэхээс сэргийлдэг гэжээ. 3200 эрэгтэйд дөрвөн жилийн судалгаа хийсний үр дүнд секс нь түрүү булирхайн хавдрын эрсдэлийг 28 хувь бууруулж байгаа тогтоосон байна.
Виржинийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Жеймс Коан сексийн үед ялгардаг гормон нь сэтгэл гутралыг эрс бууруулдаг гэжээ. Энэ гормоны ачаар та бид инээмсэглэж явдаг гэнэ. Тэр байтугай аман секс бүр ч илүү үр дүнтэй гэжээ.
Италийн Павийн их сургуулийн эрдэмтэд 2013 онд хийсэн судалгааныхаа явцад секс таныг илүү ухаалаг болгон гэж дүгнэсэн байна. Энэ нь тархины эсүүдийг эрчимжүүлж илүүтэй эрүүл сэтгэдэг болгоно гэснийг Пристоны их сургуулийн эрдэмтэд дэмжиж хулгана дээр хийсэн судалгааны дүнгээрэ баяжуулжээ.
Хэн урт наслахыг хүсч байна, тэр хүн байнга секс хий. Английн Белфаст дахь Хатан хааны их сургуулийн судлаачид байнга секс хийдэг дунд насны эрэгтэй огт секс хийдэггүйгээсээ хоёр дахин урт насална гэж баталж байна. Энэ нь мэдээж өмнө хэлсэнчлэн бухимдалгүй, зүрх судасны эмгэггүй, түрүү булирхайн хавдаргүй байгаагийн ач.
 Хэн байнга секс хийж байна тэр хүн жирэмсэн болох магадлал өндөр. Байнгын секс нь эмэгтэйчүүдийн гормоныг тэнцвэржүүлж өгдөг гэнэ. Эрчүүдэд ч гэсэн эрүүл эр бэлгийн эс ялгаруулахад тус болдог байна.
Байнгын секс, тэр үед ялгардаг гормонууд нь хүмүүсийг бусадтай нийлэмжтэй байх мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа хайр сэтгэлийн харьцаанд тун нааштай нөлөөлдөг гэнэ. Сэрэл хөдлөх үед тархи нейрохимийн гормонуудаар дүүрч дотносох, хайрлах мэдрэмжүүдийг бэхжүүлдэг байна.
Остин дахь Техассын их сургуулийн эрдэмтэд хүмүүс бөайнга секс хийж байх 237 шалтгааныг жагсаасан дотор эрэгтэй, эмэгтэй хүмүүст сайхан секс хийх нь өөрийгөө үнэлж аз жаргалтай байх гол шалтгаан гэжээ. Энэ нь мөн л нөгөө сексийн үеэр ялгардаг гормонтой холбоотой.