Францын ээлжит ерөнхийлөгчийн эхнэр түүний бага ангийн багш байжээ
2017 оны 4 сарын 27
Францын ээлжит ерөнхийлөгч 39 настай Эммануэль Макрон өөрөөсөө 25 насаар эгч бүсгүйтэй гэрлэсэн билээ. Түүний эхнэр бага ангийн багш нь байсан бөгөөд эхнэрийнх нь охинтой нэг ангид сурдөг байсан түүнийг охиных нь найз залуу хэмээн андуурдаг байжээ.
Макрон 15 настайдаа эхнэртээ дурласан бөгөөд 17 настайдаа эхнэртээ гэрлэх саналыг тавьж байсан байна. Энэ үед түүний эхнэр 42 настай байжээ. Тэд 2007 онд гэрлэсэн бөгөөд Макрон 30тай түүний эхнэр хэдийнээ 55 нас хүрсэн байлаа.
Сарын дараа Эммануэль Макроны 40 насны төрсөн өдөр болох бөгөөд албан ёсоор тангарага өргөж ерөнхийлөгчийн суудалдаа сууна. Түүний үзэсгэлэнт эхнэр өдгөө 3 хүүхэдтэй бөгөөд 7 ач зээтэй. Эхнэрийнх нь том хүүхэд Макроноос 2 насаар ах, түүний дунд хүүхэд Макронтой нас чацуу бөгөөд нэг ангид суралцдаг байжээ.
Түүний үнэнч хайр дурлал ийнхүү биелэлээ олёон бөгөөд хайр дурлалд нас хамаагүй гэдгийг өөрийн амьдралын түүхээрээ батлан харуулж, аз жаргалтайгаар амьдарч байна.