Пхеньян өнөөдөр өглөө баллистик пуужингийн ээжилт туршилт явууллаа. Одоогоор пуужингийн загварыг Вашингтон, Сөүл эцсийн байдлаар тогтоогоогүй байна. KN-17 загварын пуужин байж болзошгүй гэсэн мэдээллийг АНУ-ын Зэвсэгт хүчний албанаас өгөөд байна.
Тэгвэл БНАСАУ зэвсэглэлдээ ямар загварын пуужинтэй вэ? Тэдгээр нь хаа хүрэх хүчин чадалтай вэ? Жеймс Мартины цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх төвийн судалгааг танилцуулж байна.