Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Миний амьдрал одоогоос хоёр сарын өмнө үнэхээр аз жаргал дүүрэн дутах зүйл гээч үгүй хайр энхрийлэл бүх зүйл байсан мэт гэвч одоо тэр зүйлүүд ор мөргүй алга болчихолоо. Тэгээд надад тохиолдсон зүйлсийг эхнээс нь дуустал нь бичиж сэтгэлээ онгойлгож аваад та бүхнээс зөвөлгөө хүсэх гэсэн юм та бүхэн миний бичсэнийг залхахлгүй уншиж үнэн сэтгэлийн зөвөлгөөг өгвөл баярлах болно.
Одоогоос 9 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаад 4 жил үерхэсний эцэст нэг гэрт орж анхны хүүгээ төрүүлж байлаа. Дараа жил охин маань төрсөн. Тэр үед бид хоёрт хайр, миний нөхрийн ажлаас өөр зүйл байхгүй, айлын хажууд л амьдарч байлаа. Анх ажилд орж байсан болохоор манай хүний цалин бага, байр авах нь бүү хэл хүүхдийнхээ живх, хоол ундандаа чүү ай хүрдэг байлаа. Манай найз хүүхнүүд ажиллах нь ажиллаж хүнтэй суух нь суусан ч над шиг хоёр хүүхэдтэй тэгээд нөхөр нь цалин бага айлын хажууд яваа нэг ч хүн байхгүй байлаа. Хааяадаа нэг цуглахаараа яахаараа ганц гайгүй явна гэж бодож байсан хүн нь шал сонин хүнтэй суугаад уруу дорой амьдраад явж байгаа юм өмнөөс чинь уур хүрээд байна гэж шууд хэлэх найз ч байлаа. Жич: Уг нь би найзууд дундаа хамгийн царайлаг сурлага сайтай мөн нөхөртөө 23 насандаа охин бие өгсөн эр хүний мөрөөддөг гэж хэлж болохоор охин байсан. Эхэндээ нөхрийгөө араасаа гүйдэг байхад нээх тоодоггүй байсан ч 3 жил өнгөрөхөд уйгагүй зан мөн шударга гээд олон сайн талыг нь хараад өөрийн ч мэдэлгүй дасаад дурлаад бүх л сайхан бүхнээ тэр хүндээ зориулсан надад мөнгөтэй хүн биш сэтгэлтэй хүн хэрэгтэй гэж бодож байсан юм.
Тэгээд найзуудынхаа тэр зөвлөгөө ч юмуу өрөвдсөндөө хэлсэн ч юмуу үгийг нь нээх тоолгүй хайртай нь л үнэн тэгээд ч миний сонголт бид хоёр хоёул өндөр боловсролтой зөв сэтгэлгээтэй хүмүүс юм чинь хайр байгаад бие биедээ итгээд дэм өгөөд амьдарвал одоо ийм байгаа ч ирээдүйд ихийг хийж бүтээгээд сайхан амьдрана гэж боддог байсан. Нөхрөө ганцааранг нь ажиллуулаад өөрөө хүүхдээ хараад тэжээлгээд байна гэхэд надад жаахан эвгүй муу ханиа өрөвддөг л байлаа. Томыгоо гаргачаад шууд ажилд ордог байж гэж хааяа бодовч хоёр хөөрхөн ихэр юм шиг хүүхдүүдээ хараад за болох байлгүй дээ гэж өөрийгөө тайвшруулна. Нөхөр маань ихэнхдээ хөдөө явдаг ажилтай хүүхдүүдээ өөрөө ганцаараа л өсгөлөө. Тэгж байхдаа өөрөөсөө ч харамлаад хэдэн төг цааш нь хийгээд сайхан байртай боллоо. Хов хоосон хоёр өрөө үнэхээр инээдтэй яг заал шиг 3-уулахнаа байдаг болохоор дуу чимээ цуурайтахаар өөрсдийнхөө дуу чимээнээс цочно. Хүнсээ хийдэг нэг цаасан хайрцагтай одоо бодохоор их хөгжилтэй дурсамж байдаг юм бас удалгүй машинтай ч болов.
Нөхөр хөдөө гадаа эрчүүдтэй явдаг болохоор эхний хоёр жил нилээн уух шинжтэй. Уугаад ирэхээр нь загнаж дарамтлахгүй хоол цайг нь хийж өгөөд оронд нь оруулж унтуулаад шөнө сэрээд амыг нь цангах байх гэж бодоод хүйтэн уух юм бэлдэж тавьдаг, маргааш өглөө нь эрүүл дээр нь ингэж ууж болохгүй ээ бие чинь муудвал бид 3 тэжээдэг хайралдаг баатар байхгүй бол яах вэ? тэгээд одоо залуучууд айхтар ажилдаа сайн мундаг өсөж дэвжих болохоор миний ханийг хорлох гээд ч ингэж их архи уулгаж байж магадгүй миний хань чинь ухаантай юм чинь энэ зэргийн юмыг ойлгоод өөрөө зохицуулах байлгүй дээ би олон юм ярхигүй л гээд хэлдэг байлаа. Нээрээ ч тэр хоёр жил ууснаас хойш бараг уухаа болилоо тушаал дэвшээд орлого өсөөд би гэдэг хүн бөөн аз жаргал хүүхдүүддээ ханьдаа чанартай хоол тухтай сайхан орчинтой гэр оронг бий болгох гээд зүтгэж гарлаа . Надад бол үнэндээ хэцүү байгаагүй ээ, цалин өссөн өмнө нь 200 мянган төг 4 хүнд тэгээд айлын хажууд амьдраад байхад хүргэж болж байсан, би нөхрийнхөө цалинг өсөхөөр нь машинаа сайжруулаад хоёулаа унаатай болоод, өөрийнхөө боловсролд анхаараад мэргэжилээ улам дээшлүүлээд нэр хүндтэй академид элсээд охин хүү хоёроо цэцэрлэгээс нь гадуур баллет бассейн гээд зөөгөөд л ирээдүйдээ итгээд хайраараа цэнэглэгдээд амьдарч байлаа.
Бүх зүл сайхан болоод ирэхийн цагт тийм зүйл болсонд нэг л итгэж өгсөнгүй тэр нь юу вэ гэвэл нэг өдөр нөхрийнхөө мэйл хаягнаас messenger conversations-руу нь ороод үзчихэлээ. Уг нь би гэдэг хүн нөхөрийнхөө хаягийг нэг ч удаа уудалж үзэж байгаагүй хүн л дээ, тэгсэн хэзээ ч өөрийнхөө санаанд орох нь битгий хэл төсөөлж байгаагүй зүйлээ олж үзэлээ. Нөхөр маань 10 жилийн нэг нөхөргүй хүүхэн рүүгээ сексийн холбоотой олон зүйлийг бичсэн байна тэндээс харвал тэр хоёр нилээн дээхэн үеийнх юм шиг санагдалаа. Надад сүүлийн үед хэлж байгаагүй олон үгнүүдийг хэлсэн байсан ба, тэр хүүхэн нь би жин нэмээд байна гэх шиг тэр жин нь миний жингээс 5 кг бага ч байх шиг. Уг нь би их гоолиг байснаа 2 хүүхэд гаргаад бараг 10 гаруй хил нэмсэн энэ нэмсэн маань миний буруу байгаа ч нөхөр маань сайхан байна гоё байна гэсээр байгаад баллаж орхисоных байлаа. Тэгээд л тэр бүгдийг уншиж дуусаад би эхэндээ толгойдоо саатал авсан хүн шиг болж хамаг зүйл нураад л ирэх шиг болсон. Нэг бол миний таньдаг миний хайрладаг нөхөрийнх биш шал өөр танихгүй хүний мэйл уншисан ч юм шиг.
Тэгж тэгж бодож гарлаа нөхөртөө итгэж хайрлаж хүндэж дээдэлж амьдарч байсан ч миний чухал болгож анзаараагүй олон зүйлүүдийн буцаан сөхөж бодлоо. Гэхдээ эмэгтэй хүн нэг л зөн совинтой юм шигээ хүүхнүүдээ. Тэгээд эхнээс нь бодолоо юуг буруу хийснээр яаснаар ийм зүйл болов гэж тэгсэн миний зүгээс үнэндээ буруу хийсэн зүйл огт харагдахгүй байлаа тэгээд сүүлийн үед гэв гэнэт эвгүй зүйл зүүдэлж хардаж эхэлсэн бас сексийн үед нөхөр нэг л идэвхи байхгүй нэг тэгчихээд унтах гээд уурладаг болсон зэрэг нь толгойд буугаад тухайн үед би нөхрөө их ажилтай ядраад ирэхэд нь шөнжин ноолоод яахав дээ гээд нэг тэгснийх нь дараа хүсэж байсан ч тэвчидэг байлаа. Хэрэв үнэхээр тэсэхгүй байвал ууралж байгаад унтдаг байсан. Би уг нь анх нөхөртөө бүх бие өгөөд анхны хичээлээ заалгаж байсан ч нөхөр сүүлдээ хол яваад ирэхэд нэг шинэ юм сураад байна уу эсэргээр надад заадаг багш болж гээд инээгээд тоглоом хийдэг болсон. Би уг нь сексийн маш их идвэхитэй өөрийгөө нөхөрийгөө сексээс уйдаахгүйн тулд олон сонин зүйл турших дуртай бас нууцаар ганц нэг энгийн бичлэг үзэж тэр эрдэмдээ нууцаар суралцдаг л даа. Бас нөхрийнхөө нөгөөхийх хөхөх дуртай болов манай хүн яагаад ч юм хөхүүлэх дургүй би буруу хөхөөд байдаг юм болов уу гээд баахан хичээл хайж үзлээ зүгээр л байсан тэгсэн тэр нэг шалтгааны улмаас намайг орондоо биеэ үнэлэгч шиг байдагт дургүй гэсэн утгатай зүйл хэлж өөрөөсөө зайлуулдаг байсан байна. Би гэдэг хүн чинь эд нөгөө эмэгтэй хүний юу яадаг насан дээрээ явж байгаа болохоор тэснэ гэхээр хэцүү.
Тийм л байдалд байсаныгаа өөрийгөө донтой ч юм болов уу аль эсвэл хэтэрхий биеэ үнэлэгч шиг байдаг юм болов уу гээл нөгөө хайртай нөхөртөө уурлахгүй өөрийгөө эсэн бусаар бодож дэмий зовдог байж гэж гэнэт бодогдлоо. Тэгээд нөхөрөө орой ажилаас нь ирэхэд нь шууд л тэр мессэнжэрүүдийг нь үзүүлээд энэ чинь юу вэ гэсэн чинь наадах чинь зүгээр л тоглоом өөр юу ч биш бид нар хоорондоо тэгж хамаагүй зүйл бичдэг юм гэлээ. Тэгэхээр нь би битгий тэнэг хүн хуурч байгаа юм шиг байгаад бай ийм юм гэж байдаггүй юм гэж ирээд нилээн уйлаад орилолоо тэгээд нөхөр намайг тайвшир гэж тэврээд би чамдаа л хайртай чамд үнэнч наадах чинь зүгээр л нэг мессэж гэж байдаг байгаав тэгэхээр нь хүмүүс тэгээд хоорондоо ийм зүйл бичихийг зүгээр гэж боддог болсон юмуу тэгвэл би ч гэсэн хэн дуртай залуутайгаа ийм зүйл бичээд суугаад чамд үзүүлээд байя л даа гэсэн чинь тийм зүйл хийх хэрэггүй гэлээ. Тэгээд миний хийсэн бүхэн чамд багадаад чи ийм зүйл хийж яваа юмуу яагаад би заавал ийм зүйл үзэх ёстой гэж миний бүх амьдарлаа зориулсаны хариуд чи надад ийм бэлэг өгч байгаа юмуу гээд баахан уйлаад л. тэгсэн нөхөр наад гайтай хүүхэн чинь өөрөө л тийм юм бичээд байдаг юм гэдэг байгаа тэгж хэлэхэд нь надад бас олон хүмүүс зүгээргүй байдаг одоо ч хүнтэй суулгүй намайг хайралдаг гэдэгээ үргэлж майл мессэж болж байдаг залуу сүүлд мэргэжил дээшлүүлэхэд сурч буй ичнээ ангийн надад сайн гэвч эхнэр хүүхэдтэй хоёулаа насанд хүрсэн хүмүүсийн хийдэг зүйлийг л хийе гэр бүлээ бодоод ойлгоод надтай явалдаач гэж бараг хэлсэн тэр ах гээд миний толгойд намайг эргүүлдэг зулуучууд гэнэт орж ирээд.
Би гэдэг хүн нөхөртөө энэ хорвоод чи бид 2 хоёулаа амьдарч байгаа бишдээ энэ олон хүнээс тэнэгтсэн гай тарих нь тодорхой хүмүүс байх нь ойлгомжтой ш тээ тэд тэгэж байсанч ариун нандин хайр гэр бүлээ бодсон хүн бол тэр бүгдийг чинь ийм болтол нь явахгүй өөрөө аятайхан ухаалагаар зохицуулчихаж болдог юм гээд 10 жилийн залуу нөгөө ах хоёрыг хэлээд л тавчихалаа. Тэр хүмүүс яаж ярьж мессэжж бичиж байсан ч би ердөө нүүр өгдөггүй юм тэгэлээ гээд одоо би сэтгэл амар бардам гэр бүлийнхээ төлөө баатарлагаар зогсож буй эзэгтэй хүн гэж өөртөө хэлээд амьдарч байна гэлээ. Нөхөр олон залуучуудтай зодоон цохионоос эхлүүлээд олон зүйл болж намайг авч суусан болохоор тэр бүгд нь эргээд санагдсан байх. Тэгээд би чи энэ амьдралаа юман чинээ бодоогүй арчаагүй царайлж өөр хүүхэнээр зугаагаа гаргаад хайрлаад явж байгаа бол намайг бодохгүй намайг хайрлахаа больсон чамайг цариачилж би суухгүй ээ хэзээ ч гэр нэг баганан дээрэ тогтдоггүй юм чи өөрийн гараар нэгийг нь хугалж хаялаа, одоо би хичнээн хичээж түшээд ч нэг багана нь ачаагаа дийлэлгүй хугарана хугарсан дээр нь нэг мөр хугалий гээд уурандаа нөгөө хоёр залууруу утасдлаа нөхөрийнхөө хажууд. Тэгээд хоёулантай нь орой уулзахаар болзоод уйлж сэгсийсэн хүн шууд усанд ороод нүүрээ будаад хамгийн секси харагддаг даашинзаа хамгийн өндөр туфилтэйгээ өмсөөд хаалга зүгэлтэл нөхөр хэрэгггүй ээ миний хайр битгий л дээ гээд хаалга алдалаад зогсов. Би үгүй ээ би явна хэнтэй нь ч хамаагүй архи ууж энэ шөнийг өөр хүний өвөрт өнгөрөөнө хүсэхээ байсан чиний өвөрт биш намайг хүсэж хайрлаад байгаа эр хүнтэй хоног төөрүүлий чамаас өөр эр хүн үзэх боломж олгосон чамд баярлалаа гээд уйлаад л хаалгаа балбаад гарах гэтэл гаргадаггүй түрүүнээс хойш юу болоод байгааг ухаарах сөхөөгүй байсан хоёр хүүхэд минь гэнэт ээжээ битгий явалдаа гээд хөлнөөс чаргууцалдаад би ёстой кинон дэрээс ном сонин дээрээс үзэж сонссон амьдаралаа биеээрээ үзлээ. Гэнэт ухаан сөхөө ороод охин хүү хоёроо тэврээд ухаан санаа нь орон гаран хүн шиг уйлж гаралаа. Тэгээд тэр оройгоо гэрээсээ явалгүй нөхөртөө чамайг харамааргүй байна бие биедээ хайргүй хүмүүс гэртээ жүжигт тоглож байгаа юм шиг би амьдарч чадахгүй чамаас салмаар байна одоо намайг тайван байлгаад өнөө орой энэ гэрээс яваад өг, чи явахгүй гэвэл би хүүхдүүдээ аваад чамайг харагдахгүй газар очиж тайвширьяа гэж шууд хэллээ нөхөр надаас болсон юм чинь би явьяа даа гээд гаралаа. Тэр шөнөжин баахан зүйл бодон унтаж чадалгүй хонолоо.
Хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгчихөөд гэртээ орж иртэл нөхөр байна тэгээд би дахиж хүүхдүүддээ өчигдөрийнх шиг аймшигтай дүр зураг үзүүлмээргүй байна бас хүмүүст бид хоёр салж байна гэж хэлэлгүй салъя би энэ зуны 3 сар сингапурт хэлний курст явалаа гээд хүүхдүүдээ ээж аавдаа өгөөд явлаа. Тэгээд 3 сар хэл сураад тэндээсээ хаа нэг гадаадын орон руу найзуудаа бараадаад хэдэн жил амьдрая чи хэрэв гэрлэлтээ салгуулах бол намайг дуудчих би хүрээдл ирнэ гэж хэлсэн чинь нөхөр чи яагаад надаас явах гээд байгаа юм бэ би чамгүй хүүхдүүдгүй бол үхнэ ш дээ чи намайг уучил би хэзээ ч дахиж ингэж тэнэгтэхгүй гэж ирэээд гуйгаад байлаа би тэгээд надад бодох хугацаа өгөөдөх гэхдээ чамайг одоохондоо хармааргүй байна гэж хэлээд ажилд нь явууллаа
Би яах вэ? Би яах вэ? гэсэн асуулт толгойд эргэлдээд дээрээс нь тэр хүүхэнрүүгээ бичсэн мессэж нь нүдэнд харагдаад яг галзуурах нь тэгээд гэрт байж л байдаг хэзээ ч ууж согтож үзэж байгаагүй архийг шууд шилээр нь аваад гударч орхилоо. Шууд толгой манараад зориг ороод нөхөртөө мессэнжэрээр надад ийм хайр бэлгэлсэн чамд баярлалаа би архи ууж байна гээд л мессэж бичлээ. Нөхөр итгэдэггүй хэзээ ч ууддаггүй хүнийг аргаггүй байх. Би хүүхдүүдээ цэцэрлэгээс авч чадахгүй нь чи ав гэсэнд жаахан итгээд орой тасарсан хойгуур ирцгээсэн байлаа. Тэгээд чи минь яагаад ингэтэлээ ууж байгаа юм бэ гээд аргадаад л байсан би уйлаад ууралаад л би ингэж амьдарч чадахгүй нь юунд итгэж хэнийг хайрлаж амьдрах юм бэ надад ямар өөр хүнтэй явалдаад сэтгэлээ амараах зориг байх биш тэгэж өөрийгөө доромжилж байхаас архи уусан нь дээр байна гээд 3 хоног юу ч идэлгүй арх уугаадал байлаа. Нөхөр эхэндээ болио хоол ид гээд нэг ч удаа хийж байгаагүй хоолоо хийж өгч урд бариад нэг ч удаа цэвэрлэж үзээгүй гэрээ цэвэрээд л гүйгээд байна дотроо худлаа худлаа гээд л уйлаад хэвтээд байлаа. Сүүлдээ нөхөр ээж аавыг чинь дуудъя чи барах үхэх нь байна гэдэг байгаа гэнэт миний уур дүрэлзээд миний эцэг эх чамтай суу гээд намайг хөтөлөөд ирсэн юмуу хэнд ч хамаагүй за гээд тэгээд 3 хоногийн дараа толгой задрах нь ээ. Манайх гэдэг айл жинхэнэ бөмбөг дэлбэрсэн юм шиг л дээрээс нь миний өрөө нэл архи өөрийгөө толинд харсан чинь ямар ч цог золбоогүй бараг л үхэж байгаа хүн л харагдлаа. За больё хоёр хөөрхөн үрээ бодий бас 5 жил ор тас мартах шахсан өөрийгөө арчильяа хүнээс илүү явий гэж шийдээд шууд гэрээ цэвэрлэж хоолоо хийгээд орой 3 ирэхэд нь урьдын хэвээрээ инээгээд суулаа. Хүүхдүүд ээж өвчин зүгээр болсон юмуу гээд энгэрт наалдаад манайх буцаад гоё цэвэр болж гээд л хөөрөөд тэгсэн нөхөр бас баярлаж байна гэж жигтээхэн. Гэхдээ тэр хүн миний өмнө бодож хайрлаж байсан хүн лав биш болсон байлаа. Тэр шөнөдөө нөхөр намайг уучилж хаашаа ч явалгүй хүүхдүүдээ өнчрүүлэлгүй үлдэхээр шийдсэн чамайгаа хэзээ ч гомдоохгүй хайрлана гэж хэлээд нүүр нүдгүй үнсээд л гэхдээ тэр үнсэлт надад ямарч догдлол хайр гэж зүйл байхгүй зүгээр л ямарч амтгүй ус ууж байгаатай адил байлаа. Тэгсэн өөрөө үнсэж эхлээд идчих шахадаг намайг ерөөсөө ч хариу өгөлгүй хэвтээд байсанд нөхөр жинхэнэ утгаараа энэ хүн надад гомдож гэж бодсон уу араас нь баахан оролдоод би нөгөө сексийн бөөн хүсэл хөдөлгөөнтэй байдаг хүн чинь дор нь яг чулуу шиг л байлаа тэгсэн нөхөр миний хань намайг уучилалдаа орондоо өмнөх шигээ гоё байлдаа гэхэд нь би гэнэт гомдол хоолойд тулж ирээд яаж би өмнөх шигээ байх юм бэ гэв.
Миний дотор бол бөөн гомдол, тэр нь энэ хүн надаас салахгүй хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй бас энэ босгосон амьдрал юу ч үгүй нуран унах нь, дээрэс нь амьтан хүний хэл ам гээд олон юм надаас салахгүй байх шалтаг нь болж байгаа, тэгээд л бараг хүчээр дээр гарч энэ ажилаа хийж байгаа байх тэгээд тавихад нь тэр хүүхнээ бодож арай гэж тавьж байгаа гэж бодогдоод шууд л уйлчихалаа энэ бол үнэхээр амшигтай зовлон байлаа. Хичээл амарсан болохоор юны түрүүн оюутан байхдаа хичээллэдэг байсан бассейндаа явж өдөржин сэлдэг болов сэлэх үнэхэээр сайхан яг л эрх чөлөөтэй нисэж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ тэгээд ч сайхан турж гарлаа. 20 хоногт 11кг хасаад ёстой сайхан болж байлаа. Урьд нь нөхөртөө наалдаад үнэрийг нь үнэртээд хажууд нь налаад хэвтэх үнэхээр жаргал байдаг байсан болохоор зав л гарвал гэртээ юу ч хийлгүй үргэлж хэвтэж байдаг нөхөрийнхөө дэргэд гэр орны болон үр хүүхдийнхээ бүх асуудлыг ганцаараа болгодог би жаахан зав олдсон дээр нь эрх муур шиг үнэрийг нь үнэрлээд хэвтээд өгдөг байлаа. Одоо бол эсэргээр орой болохоор л нэг оронд орохоос халгаад л үүр цайнгуут дулаарч байна гүйлээ гэдэг нэрээр гараал гүйчихэнэ тэгээд хүүхэл цэцэрлэгт өгөх цаг яагаа ч үгүй байдаг болохоор бясалгалаа хийнэ хүүхдүүдээ өгчөөд гоо сайхан үсчин шэвээсчин гээд олон газраар зөвхөн өөрийгөө л энхрийлэн явна энэ надад үнэхээр аз жаргал өгдөг боллоо. Хайраас сексээс авч чадахгүй байгаа таашаалаа ингэж 2 сар гадуур зугаалж өөрийгөө гоё болоход зориулсны эцэст би хуучин жиндээ оролоо угаасаа европын эрлийз учир нөгөө хөөрхөн царай буцаад л хүрээд ирэлээ. Усан сэлэлт мөр цээжийг минь яг л гоё тамрчин мэт эрүүл чийрэг сайхан болголоо за тэгээд нөгөө л төгс хөөрхөн охин буцаад л хоёрхон сарын дотор эргээд ирэлээ. Өөртөө харамлдаг байсан мөнгөөрөө сайхан хувцас авч өмсөөд л тэгээд гудмаар дэлгүүрээр хаана ч явсан хүмүүсийн анхаарал над дээр тусаад л өөртөө улам итгэлтэй болоод.
Харин нөхөр маань эсэргээр жаахан гундуухан бас дээрээс нь гэрийн ажил хийдэг болсон хүүхдүүдтэйгээ цагийг их өнгөрөөдөг миний үг бараг л хатан хааны үг болон хувирч юу л гэнэ хийнэ тэгээд сүүлийн үед улам үзэсглэнтэй болсныг минь гайхаад л тэвэрч үнсэх гээд бараг шөнө бүр оролдоно чиний сүүлд ярьсан залуучуудтай чинь хардаад шөнө зүүдлээд ч гэх шиг юм яриад л миний хүссэнээр тэр хүн өөрчилөгдсөн ч би тэр үеэс хойш нөхөрөөсөө огт таашаал авахгүй байгаа гоё сайхан өөртөө итгэлтэй болох гэж завгүй явсан 2 сар нүд ирэмхийн зуур өнгөрч тийм зүйл бодох үгүйтээгээ байсан би бүх зүйл цэгцэрээд гуалиг бие боломжийн хөөрхөн царай бас сексийн үед үнэхээр санаачилгатай байж чаддаг зэргээ бодоод дээрээс нь миний сексийн эд үе болохоор хэн нэгэнтэй үнэхээр хүссэн галзуу секс хийхийг мөрөөддөг болчихолоо. Даанч тэр хүнээ хэн гэдгийг нь би өөрөө ч мэдэхгүй ямар ч байсан намайг үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа л бол болох нь тэр гэж сонин бодол орж ирээд л мэдэхгүй ээ би одоо яах вэ надад тусалаач. Дэндү олон зүйл бичиж залхаасан бол уучлаарай үүнийг бичээд дотор минь жааханч гэсэн онгойлоо. Надад зөвлөөрөй.