Sunday, April 30, 2017

А.Хишигдалай гадил жимс идэж байгаа тачаангуй бичлэгээ өмөөрөв

“Тарагтай боов” нэвтрүүлгээсээ болоод багагүй хэл аманд өртөж яваа дуучин А.Хишигдалай уур бухимдлаа дарж тэссэнгүй бололтой. Олны танил эрчүүдтэй өдөр бүр нэг оронд “ордог” хөтлөгчийн ажлаасаа бус тачаангуй байдлаар жимс идэж байгаа бичлэг нь олны дунд тарснаас болоод ийнхүү бачимджээ.
Өөрийнх нь зан ааш, гадаад байдал, авьяас чадварыг илтэд муулж доромжилсон охид хүүхнүүдэд “Битгий атаарх” гэж шулуухан хэлчихдэг дуучин бүсгүй энэ удаа тэгсэнгүй. “Намайг тэр зураг, тэр бичлэгээ үзсэн үү. Юм хэлээч л гэхийн !!!! Би одоо яах вэ дээ.
Ямар үхэлтэй нь биш !!! Тэр яахав, төрийн толгойд суугаа луйварчдаа л муул. Намайг муулаад утаа арилахгүй” хэмээн хөх инээдээ барьж ядан бичжээ.
“Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж байгаад мисс Ю.Балжидмаад амрагаа алдаж орхисноос хойш өөртөө эрс шинэчлэл хийсэн дуучин маань сүүлийн үед их л нээлттэй болоод байгаа. Сексийн талаар илэн далангүй ярилцаж, эротик үг хэллэгээр эрчүүдийн анхаарлыг татах болсон А.Хишигдалай гадил жимсийг тун ч тачаангуй байдлаар идэж байгаа бичлэг цахим ертөнцөд цацагдсан аж. Үүндээ огтхон ч харамсаагүй тэрбээр “Одоо ямар үхэлтэй нь биш, яршиг л байна” гэх маягаар хандаж суугаа нь энэ.

С.Цахиур