Sunday, April 30, 2017

Уитни Хьюстон бисексуал байсныг шинэ кинонд нь дэлгэн харуулжээ


Хьюстоны  хувийн амьдрал, уран бүтээлийн тухай шинэ кино хийгджээ. Тус кинонд Хьюстон болон түүний зөвлөх эмэгтэй Робин Кроуфорд нарын хувийн харилцааны тухай голчлон өгүүлэх аж. Робин Кроуфорд нь Уитни Хьюстоны нууц амрагаар нэрлэгддэг байв.  Whitney: Can I Be Me, баримтат кино өсвөр насны Уитни Хьюстон Нью Жерсид Робин Кроуфордтой анх танилцаж буйгаар эхлэн, нөхөр Бобби Браунтай гэрлэж буйгаар үргэлжилдэг.  Киноны гол хэсэг, Хьюстон Браун Кроуфорд нарын харилцааны тухай гардаг байна.
“Робин, Браун хоёр үргэлж тэмцэлддэг байсан. Бобби Браун эхнэрээсээ Робиныг холдуулахыг үргэлж хичээдэг байсан юм. Тэд яг л гал ус мэт байсан. Гэвч Робин Хьюстоноос явсны дараа алдарт дуучны уналт ирсэн. Хьюстон, Робин хоёр яг л ихрүүд мэт байдаг байсан. Хьюстон бисексуал хандлагатай байсан” хэмээн Хьюстоны бие хамгаалагч Кевин Аммонс ярьжээ.
1999 онд Бобби Браун, Робин нарын тэмцэл эцэстээ хүрч, аялан тоглолтын дараа Робин Хьюстонтой ажиллахаа больсноор дуучин эмэгтэй сэтгэл санааны уналтанд орсон гэж үздэг аж.
Грэммийн наадам болохоос өмнөхөн буюу 2012 оны хоёрдугаар сарын 11-д Уитни Хьюстон зочид буудлын өрөөнд нас барсан байдалтайгаар олдсон юм. Тэр 48 настай байлаа...



И.МӨНХЦЭНГЭЛ