Saturday, April 29, 2017

ТРАНСЖЕНДЕР СОЛОНГО ЖИНХЭНЭ ЭМЭГТЭЙ ХҮН БОЛСОН НУУЦАА ДЭЛГЭВ

Тайландад хүйс солиулах хагалгаа хийлгээд эх орондоо ирсэн трансжендер мисс Солонго энэхүү баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ дуулгажээ. Багагүй хугацааны турш гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, сүүлийн үед олны анхааралд ихээхэн өртөж байгаа ганц хүүгээ ээж нь уучилсан аж. Тиймээс өдгөө ганц хүү нь бус ганц охин нь болоод гэртээ эргэж очихоор зэхсэн Б.Билгүүн буюу Солонго гам сахиж, эрүүл мэнддээ ихэд анхаарч суугаа гэнэ.

Ойрын хэдэн жилдээ хүйс солиулах хагалгаанд орохгүй хэмээж байсан түүний хувьд, олны дэмжлэгээс гадна хайртай залуугийнхаа сэтгэлийн шаналанг багасгахын тулд ийнхүү зориглосон гэдэг. Хагалгааны зардлаас өгсүүлээд өндөр үнэтэй зочид буудал, аялал зугаалга, чамин бэлэг сэлт, хувцас гоёлын худалдан авалтыг нь хүртэл бүрэн утгаар нь шийдэж өгсөн чинээлэг амрагийнхаа ачаар Солонго санаа зовох зүйлгүй асуудлаа давжээ.

Эхээс төрсөн хүйснээсээ татгалзаж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болж чадсан трансжендер мисс маань тун удахгүй цагаан морьтой ханхүүгээ олон нийтэд танилцуулахаа амлалаа. Хэдийгээр түүний энэхүү сонголтыг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байдаг ч, трансжендер Солонго өөрийг нь болон хайртай залууг нь хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн үзсээр яваа нуусангүй. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, хувийн бизнес эрхэлдэг гэх тэрхүү нууцлаг эрхэм тун удахгүй ил болох нээ...