Sunday, April 30, 2017

ШУУРХАЙ МЭДЭЭ: ДАРААХ ИРГЭД ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж буй. Уг хуульд өөрчлөлт орсноор хүүхэд бүрт сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 521907 хүүхэд авах юм байна.

Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийх шатанд нийт өрхийн 40 хувьд хамаарах хүүхдэд 20 мянган төгрөг олгох нөхцөл тавигджээ. Ингэхдээ зорилтот бүлгийн буюу зайлшгүй 20 мянган төгрөг авахаар амжиргааны түвшин нь тогтоогдсон, бага орлоготой өрхүүдийн хүүхдийг хамруулахыг зөвлөсөн байна.
Улсын хэмжээнд 737936 өрх бий гэнэ. Тэдний 40 хувь буюу 300 мянган айл өрхийн 521907 хүүхэд 20 мянган төгрөг авах эрх үүсэх ажээ. Энэ нь нийт хүүхдийн 51 орчим хувийг хамрах юм байна.