Sunday, April 30, 2017

ОЮУТАН ОХИНЫ СОЛИОТОЙ ҮЙЛДЭЛ

Өдгөө дөнгөж 20 настай Орос бүсгүйн Ариана-ийн солиотой үйлдэл цахим ертөнцөөр олон хүний дургүйцлийг хүргээд байна. Тэрээр охин биеэ 130,5 мянган фунт стерлинг буюу 170 мянган доллараар зарна гэсэн тайлбартайгаа өөрийн зургуудаа Их Британийн нэгэн сайт дээр байршуулжээ. Бүсгүй түүнтэй нэг шөнийг өнгөрүүлэхийн тулд ийм хэмжээний мөнгө гаргачих хүн олдоно гэдэгт итгэлтэй байгаа аж. Үүнийгээ тайлбарлахдаа: “Би гадаадад сурахыг маш их хүсдэг. Гэвч сургалтын төлбөрт өгөх мөнгө байхгүй. Надад хүссэн хэмжээний мөнгөө олоход үүнээс өөр ямар ч арга алга” гэсэн байна. Ариана мөнгө олох өөр арга хайсан ч охин биеэ худалдаалах нь хамгийн амар хялбар арга энэ гэж түүнд бодогджээ.
02
Түүний эцэг, эх энэ талаар мэдээгүй байгаа аж. Гэхдээ бүсгүй ямар нэгэн асуудал гарахгүй, аав ээж нь хориглохгүй болов уу гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Ариана өөрийгөө бие даасан эмэгтэй гэж үздэг агаад охин биеэ худалдаалах нь түүний өөрийн сонголт гэдгийг онцолсон байна. Түүний найз бүсгүй болох Лолита гэдэг охин мөн л адил үнээр өөрийн охин биеийг худалдаалах зарыг тавьсан байна. Тэдний энэ сонголтыг та юу гэж бодож байна?
01
03
04

Ontslog.com