АНУ-ын мэргэжилтнүүд өргөн цараатай судалгаа хийж, энэ үеэрээмашин жолоодоход хамгийн аюултай насыг тогтоосон байна.Судалгааны туршилтын хэсэгт 18-аас 59 хүртэл насны эрэгтэй, эмэгтэйчүүдийг оролцуулжээ.
Машин барьж явахад 45 болон үүнээс дээш насныхан онцгой нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээ авахдаа бусдаас муу байсан байна. Чухамхүү энэ насныхан замын хөдөлгөөний дүрэм зөрчин, машинаа жолоодоход анхаарал муу төвлөрүүлдэг ажээ.
18-24 насныхан машин сайн барьдаг байна. Тэд туршилтын явцад онцгой нөхцөл байдлыг ахимаг насныхныг бодвол илүү сайндавж, түүнчилэн жолооны ард илүү анхааралтай байжээ.
С.Инда