Sunday, April 30, 2017

Хойд Солонгосын биеэ үнэлэгчдийн амьдрал


Хойд Солонгост биеэ үнэлэх явдал байхгүй гэж ойлгож байгаа бол эндүүрэл юм. Дэлхий дахинаа биэ үнэлэх эртний мэргэжил үүссэн цагаас өнөөдрийг хүртэл  хөгжсөөр иржээ. Хойд Солонгост ч энэ мэргэжлийг хориглоогүй юм. Гэхдээ үзэл суртлын аргаар хөгжүүлж байна.


Тодруулбал, биеэ үнэлэх явдлыг төрийн бодлогоор зохицуулдаг аж. Бусдад баяр баясгалан өгөх  албаныхан гэж нэрлэж байх жишээтэй. Энэ албаны нэрсийн жагсаалтанд 14-20 насны охид бүртгэгдэх бөгөөд намын төрийн томоохон албан тушаалтан, ахмад зүтгэлтнүүд,  нэр нөлөө бүхий хүмүүст үйлчилдэг байна.


Хойд Солонгост биеэ үнэлэгчид нийт хорин сарын сургалтанд суудаг бөгөөд харин тухайн сургалтаар юу үздэг, ямар мэдлэг олгодог  нь тодорхойгүй аж. Зарим эх сурвалжийн таамаглаж буйгаар биеэ үнэлэхээс гадна төрийн нууцыг хадгалах, тагнах чагнах гээд олон зүйлд сургадаг гэжээ.


Энэ жагсаалтанд орсон охид 25 нас хүртэлээ эх орныхоо төлөө тусгай даалгавар биелүүлж байна гэж үздэг. Харин 25 нас хүрээд нөхөрт гардаг бөгөөд хэнтэй суухыг нь хүртэл дээрээс зааварлаж өгдөг байна. Тэд гол төлөв төрийн хүндэт харуулынхантай гэрлэдэг ажээ.