Хүний төрөлхийн гоо сайхан, төгс төгөлдөр гадаад байдлыг анзаарч харж байдаг нь “нүдний гэм биш зан” биз. Ялангуяа ихэнхи эрчүүдэд эмэгтэй хүний гоо сайхныг анхны уулзалтаар л маш анхааралтай анзаарч хардаг авьяастай байдаг. Магадгүй та тэдний нэг ч байж болох юм. “Бид хэрхэн дурладаг тухай философийн нууц” номын зохиолч Доктор Паул Добрански “Эрчүүд эмэгтэйчүүдтэй уулзах үеийн эхний таван минутад л тухайн эмэгтэйн биеийн гоо сайхан татагддаг” хэмээн дурдсан байдаг. Энэ нь үнэн хэрэгтээ тэдний амжилттай болзооны хамгийн эхний алхам болдог байна. Гэхдээ энэ өгүүлбэр бүх залуус загвар өмсөгч, сайхан биетэй эмэгтэйчүүдэд татагддаг гэсэн утгатай биш юм. Тэд эмэгтэй хүний дотоод гоо сайханд дурладаг. Тэгвэл эрчүүд эмэгтэй хүний ямар гадаад гоо сайханд хамгийн их татагддаг тухай хүргэж байна.
Нүд
Хамгийн түрүүнд эмэгтэй хүнээс олж хардаг түгээмэл гадаад гоо сайхан бол тэдний нүд. Аливаа харилцаанд хамгийн түрүүнд анзаарагдаж, анхаарал татдаг зүйл нь нүд учир энэхүү жагсаалтыг тэргүүлэх ёстой зүйлийн нэг яах аргагүй мөн гэж судалгаанд оролцсон нийт эрчүүдийн 90% нь хариулсан байна.
Инээмсэглэл
Гайхаад байх зүйл алга. Хэн сайхан инээмсэглэдэг бүсгүйд дургүй байх билээ? Хааяа тэдэнд “Инээмсэглээд бай, инээмсэглээд бай бүсгүйчүүд минь… Ирээдүйн хань тань таны сайхан инээмсэглэлд дурлах ч юм билүү, хэн мэдлээ” гээд л хэлчихмээр санагддаг шүү.
Үс
Анх уулзаад анзаардэг зүйлийн нэг бол яахын аргагүй түүний сайхан, эрүүл үс юм. Тэгэхээр магадгүй тэдний удаан хугацаагаар, их зардал гарган байж үсээ засуулдаг нь дэмий хоосон зүйл ч биш бололтой. Өмнө нь хийгдэж байсан ийм судалгааны үр дүнд эрчүүд, эрүүл гялалзсан загварлаг үс нь тухайн эмэгтэйг илүү залуу, эрүүл саруул харагдуулдаг гэжээ. Тэд мөн анхилуун сайхан үнэртэй, байгалийн урт, намирсан, зөөлөн үстэй эмэгтэйтэй хамт байх дуртай хэмээжээ.
Хөл
Урт сайхан хөлтэй байх нь тэдний давуу тал болдог. Ихэнхдээ эмэгтэйчүүдийг холоос эсвэл араас нь хархад тэдний хөл нүдэнд шууд тусдаг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг хамарсан нийт 200 хүнээс судалгаа авахад хүйсийн ялгаварлалгүйгээр бүгд “хөл сайхан байх нь гадаад үзэмжид хамгийн их нөлөөлдөг” гэжээ
Цээж
Эмэгтэйчүүд эрчүүд анх уулзаад хамгийн түрүүнд тэдний цээжийг хардаг гэж андуурдаг. Үнэндээ нүд болон инээмсэглэлийн дараа л эрчүүд тэдний цээжийг хардаг байна. Төрөлхийн, залуухан хөх сайхан л санагддаг биз.
Хувцаслалт
Эрчүүд хувцаслалт анзаардаг гэхэд сонин санагдаж байж мэдэх юм. Харин манай сайтаар зочилж буй уншигчид энэ асуудалд тодорхой хэмжээнд анхаарал хандуулдаг байх гэж найдаж байна. Загварлаг сайхан хувцаслах нь тухайн хүний мэдрэмжийг үргэлж илэрхийлж байдаг.
Зургыг: Б.Урин
Арьс
Арьс эрүүл, өнгөлөг харагдах нь тухайн эмэгтэйн бие эрүүл саруул байгаагийн илрэл болдог бөгөөд цаашилбал эрүүл хүүхэд төрүүлнэ гэх сэтгэгдэл хүртэл төрүүлдэг байна.