Sunday, April 30, 2017

Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн болзоот ”хархүү” хэн байв

Урлагийн ертөнцийн халуухан бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог П.Шүүдэрцэцэгийн талаар сайн, муу олон ч мэдээнүүд хэвлэлийн хуудаснаа залардаг. Сүүлд л гэхэд экс хайрт Темпотойгоо эргэн нийлсэн үү хэмээх хардлага төрүүлээд авсан ч дуучин бүсгүй нэг ч удаа тайлбар хийгээгүй. Темпо хайртдаа зориулж дуу хийж, Шүүдрээ насан туршдаа хайрлана хэмээн ам гарч байсан хосуудыг тийм амархан салчих юм гэж хэний ч санаанд буугаагүй биз. Тиймдээ ч эргэн нийлсэн байгаасай хэмээх олны яриа өдийг хүртэл хөвөрдөг.
Ганц бие, царайлаг, хэн ч харсан бие хаа сайтай, дээрээс нь өөрийн гэсэн байр сууриа аль хэдийн олсон жүжигчин бүсгүйг сонирхох залуус  нэгээр зогсохгүй биз. Харин олны дундаас онцгойлж үл мэдэгдэх нэгэн залуу хайр сэтгэлээ илчилж, П. Шүүдэрцэцэгийг уяраасан бололтой. Гэвч чухам экс найз залуу Темпо нь уу аль эсвэл шинэхэн хайрын романс эхэлсэн үү гэдэг нь нууц хэвээр үлдлээ.