Колумбын баруун өмнөд нутагт өнгөрсөн баасан гарагийн орой их хэмжээний бороо орсны улмаас хөрсний нуралт үүсч 234 хүн амиа алдаж, 220 хүн сураггүй алга болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ
Байгалийн
гамшгийн уршгаар 202 хүн бэртэж гэмтэн, 300 гайл орон гэргүй болсон
талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс мэдээлсэн байна.
Гамшгийн үеэр Путумайо муж хамгийн их хохирол амсчээ. Тус мужид тасралтгүй 40 цаг бороо орж, олон мянган иргэн орон гэрээ орхиход хүрсэн байна.
Аврагчид тус мужийн 1000 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж.



