Saturday, April 29, 2017

НЭГЭН ОЮУТНЫ ОЛНЫГ ГАЙХШРУУЛСАН ҮГС ОЛОН ХҮНИЙ АНХААРЛЫГ ТАТАВ

Хороолол 3,4-Сансар гэх чиглэлийн автобусанд суусан залуу цантсан цонхон дээр "Оюутны минь 70 мянга буусангүй, автобусны карт байхгүй. Яачихсан хорвоо вэ" хэмээн бичжээ. Хэдийгээр инээдтэй зүйл боловч бодит байдал дээрээ эмгэнэлтэй хэрэг юм. Оюутан залуус өөрийгөө хөгжүүлж, ирээдүйд улс орныхоо төлөө бүтээх ёстой. Харин энэ мэтээр бэлэнчлэх сэтгэлгээнд автан суух ёсгүй шүү дээ.
Ирээдүйдээ анхаарч өнөөдрөөс өөрийгөө өөрчилж, бага зэрэг хичээхэд л бид амжилтад хүрч чадна.
Тэгж чадвал сайн ажил, их цалин биднийг хүлээж байгаа. Ажил дээр гарахад бүгд өрсөлдөгч нар, гэхдээ ажлаа гэсэн сэтгэлтэй хүнийг үргэлж амжилт хүлээдэг, үүнтэй адил оюутан ахуйн цаг бол өөрийгөө хүчтэй өрсөлдөгч болгох учиртай.

Эдийн засгийн хямрал гэж байхгүй оюуны хямрал хүнийг ийм болгох болсон. Тэгвэл ирээдүйдээ ч гэсэн хямралтай байхыг хүсэхгүй байгаа бол өнгөрснөөсөө суралцаж аливааг даван туулахад суралцаарай.