Saturday, April 29, 2017

ТАЙЛАНД ЭР FACEBOOK-ИЙН ШУУД ЭФИРИЙН ҮЕЭР ОХИНОО ХОРООЖ, АМИА ЕГҮҮТГЭЖЭЭ

Тайландын иргэн 21 настай эрэгтэй Facebook-ийн LIVE буюу шууд эфирийн үеэр охиноо хороож, амиа егүүтгэсэн тухай Тайландын цагдаагийн газар мэдээллээ. Facebook сошиал сүлжээ энэ ёс бус бичлэгийг түргэн шуурхай устгаж, эрэгтэйн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Эрэгтэй Пхукет арал дахь хаягдсан эзгүй зочид буудлын барилгад энэ хэргээ үйлджээ. Эрэгтэйн ар гэрийнхэн Facebook-ээр бичлэгийг харж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Гэвч цагдаа нар хэргийн газарт очиход бүх зүйл аль хэдийнэ болоод өнгөрсөн байжээ. Эрэгтэй болон охиных нь амийг аварч чадаагүй байна.
Талийгаачийн гэр бүлд асуудал гарснаас ийм хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Мягмар гарагт буюу өнөөдөр ар гэрийнхэн нь эрэгтэй болон охиных нь цогцсыг авчээ.
Бичлэгийг Facebook хуудаснаас устгахаас өмнө олон хүнд шэйрлэгдэж хүрсэн байна. Бүр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бичлэгийг ашиглажээ. Facebook сүлжээ цацагдсан бичлэг бүрийг устгахад хэдэн цагийн хугацаа зарцуулсан байна.
“Энэ бол балмад хэрэг явдал. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Facebook-т ийм материал байрлах ёсгүй, бүх бичлэгийг устгасан” гэж сошиал сүлжээний удирдлагаас мэдэгдэл гаргажээ.
Бичлэгийг YouTube сайтад байршуулсныг, устгахаас өмнө хэдхэн минутад хоёр мянга гаруй хүн үзсэн байжээ.

Facebook компанийн удирдлагууд аль болох сошиал сүлжээгээ аюулгүй орчин байлгахыг хүсдэгээ мэдэгдсэн. Сошиал сүлжээ хувь хэрэглэгчийн бие махбодь аюулд өртсөн тохиолдолд цагдаа хүчний байгууллагатай хамтран ажилладаг. Мөн адил хэрэг энэ сарын 16-нд АНУ-д гарсан.
Кливлэндийн иргэн 37 настай Стив Стивенс гэх эрэгтэй ахимаг насны эрэгтэйн амийг бүрэлгэж байгаа бичлэгийг Facebook Live буюу шууд эфирээр дамжуулсан юм. Мөн өмнө нь 13 хүний аминд хүрсэн гэдгээ хүлээжээ. Стивенсийн байршлыг олж мэдэгдсэн хүнд 50,000 ам.доллар ч амлаад байжээ. Гэвч цагдаа нар гэмт этгээдийн мөрөөр ороход Стивенс өөрийгөө буудан, амиа егүүтгэсэн байна.
Фэйсбүүк өдгөө 1.9 тэрбум хэрэглэгчтэй. Гэхдээ энэ мэт хэргийн  мөрөөр түргэн шуурхай ажиллаж, бичлэгийг устган, цагдаагийн байгууллагатай өндөр түвшинд нягт хамтран ажиллаж байгааг шинжээчид онцолж байна.