Амьдрал ямар уйтгартай, бас залхмаар байдгийг энэ өдөр ёстой арьс махаараа мэдрэх шиг болж байлаа. Ядахад зурагтаар дандаа сонирхолгүй зүйл гарах ажээ. Чухам л сэтгүүлч Бат-Амгалангийн бичсэнчлэн "телевиз хийхийг түрсийк хийхтэй” адил санадаг ерөвдөлтэй уйтгарласан хүмүүс энэ зурагтын олон сувагт ажилладаг бололтой. Нэг үгээр би гуниглаж гүйцээд сууж байв. Бөөн бухимдсан амьтан буйдан дээр хэвтэх, суухын дунд багтарч байхдаа танихгүй чавганц таарвал хань татаж хорвоогийн хов живийг амаа урагдтал чалчихад би бэлхэн байлаа. Цонхны цаана бороо шивэрч, зурагтаар ямар ч хоолойгүй нэг нүцгэн шахам хүүхэн огтын аягүй дуу чарлаж байтал, – Хүн байна уу? гэх ялдам шингэн дуу сонстоход би босон харайж үүд рүү бараг л гүйж очив. Хаалга онгойж нимгэн цагаан халаадтай туранхай улаан бүсгүй босго алхан орж ирэхэд би найзыгаа ирж гэж санасан юм. Гэтэл тиймгүй байжээ. – Сайн байна уу? хэмээж бүсгүйг мэндлэхэд түрүүхэн танихгүй чавганцтай ч болтугай хамт байхыг хүсч суусан би их л адгаж яаран хариу мэндэллээ. Тайрмал үсээ хүрэн шараар алаглуулж будсан, зузаан уруултай тэр бүсгүй сайндаа л гуч хүрсэн бололтой. Хормой дороос нь наранд борлосон чийрэг шилбэ нүднээ тусахад ахиулан харваас Орос хүүхнүүдийнх шиг үстэй шилбэ үзэгдэхэд миний бие нэг л сонин чичрэх мэт болов. – Өө, танайх гэрэлтэй байгаа юм уу. Манай цахилгаан тасарчихаар нь гайхаад би асуух гэж ирсэн юм. Одоо яанаа, яаж асаанаа гэж бүсгүй тун ялдамхан дуугараад над руу "туслаач” гэсэн харцаар мялайлаа. Уйтгарлаж байсан миний цээжинд нар мандах шиг л баярын зөн татаж хөлдөө үстэй энэ хүүхнийг дагаад гэр лүү нь явлаа. Би хэдийгээр цахилгааны мэдлэгээр маруухан боловч эхлээд л гал хамгаалагчийнх нь утас шатсаныг сольж өгвөл тэдний телевизор мэлсхийтэл асч, хүүхний зуслангийн байшингийн дотор солонго татах шиг нэг л ер бусын тааламжтай болчихсон нь сонин. Зурагтаар мөнөөх уйтгартай нэвтрүүлгийн нэг гарч байсан ч надад ердөө яршигтай санагдаагүй нь хачин. Амьдрал нэг л агшинд уйтгарын хөшгөө татаж гэгээ гэрэлтэй болдог нь үнэхээр таагдашгүй сонирхолтой ажээ. – Хүнээр юм хийлгээд яаж зүгээр гаргах вэ. Чихэр ид. Эсвэл хүйтэн пиво уу л даа.. гэж хүүхэн урилаа. Түүний дуу хоолой нэг л элэгсэг агаад ялдамхан аж. Хүүхнийг шилэн аяга, лаазтай шар айраг ширээн дээр тавихдаа тонгойход нимгэн цагаан халаадных нь энгэр хоёр тийш ярагдах үед хөхөвчгүй ангир цээж нь цухуйн эгдүү хүргэсэн хөхнүүд нь булцайн бултаймагц хамаг бие халуу шатаад гарын алга нойтогноод явчихлаа. Энэ л үест бидний харц мөргөлдөж хүүхэн намайг өдсөн ч юм шиг, хүлээсэн ч юм шиг харцаараа шагнасан юм. Шилбэндээ үстэй ч гэсэн ийм аятайхан хүүхэнтэй энэ өдөр энд уулзана гэж хэн санах вэ. Бид нэг л мэдэхэд бие биедээ тас наалдан тэврэлдээд галзуурсан юм шиг үнсэлцлээ.
Тэр байтугай бүсгүй хоёр гараараа хүзүүгээр тэврээд, тахимаар маань хөлөөрөө ороож яг л могой шиг амтлаг уруулаараа миний ам руу довтолж байлаа. Хэдхэн сарын өмнө эхнэрээсээ салсан ч надад орондоо оруулах хүүхэн мундахгүй олддог байсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ зусланд учирсан шиг халуун янаг нь таараагүй байх. Эхнэр байсан бүсгүй минь ч ийм урин тачаангуй байгаагүй санагддаг. Тэр хүүхэн эрх муур шиг наалдаад надад өөрийнхөө үнэрийг шингээж, халуун биеийнхээ илчийг бэлэглэхээр шийдсэн мэт тас тэврэн нүдээ аничихаад уруул, хэлийг минь шимэн сорж, тагнай буйлыг маань долоож эрвэгнүүлэх нь яасан таатай байсан билээ. Тэр бүсгүй гэртээ цор ганцаараа байсан юмсанж. Яагаад хотоос алс зайдууд тийнхүү гав ганцаархнаа ирчихээд надтай ичиж айхыг умартан улангассан бар шиг амрагласныг зөвхөн шидтэн л мэдэх биз. Яагаад шидтэн мэдэх мэдэх ёстой юм бэ гэвэл бурхан байдаг гэдэгт би итгэдэггүй юм. Хэрэв бурхан буй нь үнэн юмсан бол би хэзээ ч эхнэрээсээ салахгүй байсан гэж боддог. Бие биедээ ухаангүй, дурласан амрагуудыг бурхан яавч салгахгүй байсан буй за. Хүүхний нимгэн цагаан халаадыг тайлуутаа би их цочлоо. Тэр хүүхэн шав шалдан байх нь тэр. Хамгийн түрүүнд би түүний умдагны үсийг харав. Нууцын орныхоо шугуйг тэр хүүхэн яг л хумс шигээ нандигнан үздэг аж. Магадгүй эрчүүдийн өмнө нүцгэлэхдээ үүнийгээ тэр хүзүүний зүүлт чимэглэл шигээ адилхан чимэг хэмээн бахархдаг биз. Гурвалжлан зассан тэр чимэглэлийг би хуруугаараа илж, имэрч, өрвийлгөж сонжлоо. Тэндээс гоёхон үнэр ханхлах ажээ. Огт хүүхэд төрүүлж үзээгүй ч байж мэднэ. Яагаад гэвэл тийм зөн татаад байв. Хүүхний биеийн янаг хэсгийг үнэрлэн таалж үнсэн озохуйд тэрбээр таатайяа гиншин олон янзын авиагаар чихийг минь төдийгүй бүх биеийг маань эзэмдэн шагнав. Дэлбээгээ нээсэн цэцэг шиг цэв цэвэрхэн умдагны нь аман дээр өөрийнхөө олон бүсгүйг баярлуулдаг аварга, загасныхаа толгойг шүргүүлэхэд бүсгүй тэсч ядсан мэт уйлагнав.
Миний хичээл зүтгэл талаар болоогүй юмсанж. Хүүхний урин тачаангуй онгод ч намайг баясгалаа. Хүүхэн доор минь нумлан гийнаж хоёр хөлөөрөө нуруугаар ороон хавчигнахад би хүссэн зүйлийг нь алгуурхнаар амсардуулан бүлж эхэллээ. Бид амаа нийлүүлэн озолцохдоо амьсгал давхцахыг ч үл тоон, өвчүүгээ тас наалдуулаад хорвоогийн баяр баясгаланг хэн хэндээ харамгүй бэлэглэхийг яаран хөдөлцгөөв. Цонхны цаана бороо шиврэх, болжмор жиргэх, машин дуугарах, зурагтаар хэн ч юм бэ биеэ магтан ярихыг үл анхаарч гагцхүү бие биедээ шингэж орохоор адган хөлбөрцгөөлөө. Намайг халдгаараа бүлэн бүлэн хатгахад хүүхэн "Ямар гоё вэ, ямар гоё юм бэ” хэмээн өөрт баймгүй баргилдуу хоолойгоор шивнэн гиншинэ. Нүдээ тас аньсан хүүхний зузаан ягаан уруул цорвойн шивнэхэд сормуус нь чичигнэнэ. Жижигхэн сэргэр хөх нь цээжин дороос хатгаж халуу дүүгүүлэх ба хамгийн гол нь учралдсан ертөнц маань бүр чиг шатааж байх шиг байлаа.