Монголын анхны трансжендер мисс Солонгийн гэр бүл нь тун нууцлагдмал
байдаг. Хүйсээ солиулснаасаа хойш гэр бүлийнхэнтэйгээ холбоо тасарсан
гэж хэлж байсан. Тэгвэл тэрбээр Дундговь аймагт ээжийндээ очоод ирсэн
бөгөөд энэ тухайгаа “Гэртээ амраад ирлээ. Ээжийнхээ цайг ууж шинэ өглөөг
угтах юутай ч зүйрлэмгүй сайхан. Хэний ч гэр бүл эхлээд энэ тавиланг
сонгоход ойлгохгүй,хүсэхгүй байсан биз. Засаж залруулах гэж өчнөөн
үзсэн. Манайхны хэл ам ямар билээ. Гэхдээ би шантраагүй улам хурцлагдаж
өөрийн ухаанаар нийгмээрээ хүрээлүүлэн одооноос л ойлгож байна даа. Анх
тэр энэн шиг бол болно, ийш тийшээ явж сур гээд л хэцүү байсан.
Гэвч дотоод хүнээ тууштай дагасан. Гол нь гэр бүлээс минь хорт
зуршилгүй амьдрал, төлөвлөгөөтэй мэдрэмжтэй ухаан суулгаж өгсөн. Хамгийн
гол нь хүн шиг зүрх сэтгэлтэй хүмүүжүүлсэнд баярладаг. Ээж минь хүлээн
зөвшөөрсөн учраас одоо хэний юу гэх огт хамаагүй” хэмээжээ. Түүнийг
нийгэм ч хүлээн зөвшөөрч эхэлж байгаа юм.
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn