Монгол модель агентлагийн захирал Д.Болормаа, мисс Э.Сэлэнгэ хоёрын хоорондох үл ойлголцол, хэрүүлийн эзэн нь болжээ. Мисс Э.Сэлэнгийг Сингапурын Phantom агентлагт ажиллаж байхад Ч.Сүбээдэй Монголоос очсон бөгөөд Сэлэнгээ өмнө нь ирсэн газар оронтойгоо танилцсан хүний хувьд хичээллэх фитнесс зэргийг нь зааж өгөн хоолонд хамт орсон аж. Гэвч Э.Сэлэнгийг Монголд ирсний дараа топ Болормаа түүнийг Ч.Сүбээдэйтэй хардаж өндөр дуугаар загнасан нь мисс Сэлэнгийн эгдүүцлийг хөдөлгөөд авсан байна. Түүнчлэн гар хуруугаараа салаавч гаргасан нь Сэлэнгэд маш таагүй санагдсан талаар тэрээр дурьджээ.
Би Д.Болормаагаас хараат бус болохоор л үнэнийг ярьж байна. Хараат байсан бол тэр хүний гаж үйлдэл, гаргасан араншинг нуух л байсан биз. Эр хүнээс болж ийм сонин зан гаргасан нь түүнийг үнэлэх үнэлэмжийг унагасан. Надтай асар бүдүүлэг харьцсан гэж ярьжээ. Мөн тэрээр топыг өөрийг нь нухчин дардаг гэж тодорхойлсон юм.
Эх сурвалж: Naran.mn