Sunday, April 30, 2017

Охидын бэлэг эрхтнийг зэрэмдэглэх ёс байсаар

  Өдгөө дэлхийн цөөн хэдэн улсад буюу ихэвчлэн Ойрхи Дорнод болон Африкын зарим нэг хотуудад охидын бэлэг эрхтэнг зэрэмдэглэх уламжлалт зан үйл явагдсаар байна. Тэд энэ балмад үйлдлээ умайн хүзүүний хорт хавдар тусахаас сэргийлдэг гэж тайлбарладаг ч үнэн хэрэгтээ тус өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг хэн ч баталж чадахгүй байгаа юм.
Охидын бэлэг эрхтнийг зэрэмдэглэх энэ аймшигт ёслолыг ариутгал муу үйлдсэн багаж хэрэгслээр хийснээс болж жил бүр зуу зуун охид цус алдаж, цусанд нь бохир орсны улмаас амиа ч алдах аюултай гэнэ.
     НҮБ-аас уг заншлыг үйлдэхийг хориглосон ч Филиппин, Малайз, Пакистан, Индонез, Арабын Нэгдсэн Эмират Улс, Өмнөд Иемен, Оман, Бахрейн, Зүүн Мексик, Перу зэрэг орнуудад үйлдсээр байгаа юм.Хамгийн харамсалтай нь зарим оронд хөвчөө хөндүүлээгүй охид хүү төрүүлж чадахгүй гэсэн мухар сүсэгч байдаг байна.
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn