Sunday, April 30, 2017

МИСС Б.БАДАМЦЭЦЭГ НҮЦГЭН БИЕЭ ГАДНЫ САЙТАД ГАЙХУУЛЖЭЭ

“Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр үзэгч фэнүүддээ танигдсан мисс Б.Бадамцэцэг нэгэн сайтад өөрийн нүцгэн зургаа нэлээд үнэд хүргэн худалдсан билээ.Түүний зургийг Францын алдарт зурагчин Olivier Laban-Mattei уран сайхны аргаар авсан бөгөөд эмэгтэй хүний гоо сайхныг илүүтэйгээр тодотгон харуулахыг зорьсон аж.
Нүцгэн биеийн гоо сайхнаа гайхуулсан загвар өмсөгчдийн тоог нэгээр нэмсэн Б.Бадамцэцэг “Ану хатан” киноны Ахайн дүрд хатны амь хамгаалагч таван эмэгтэй баатрын нэгнийх нь дүрд тоглосон. Сонирхуулахад киноны хамгийн сэтгэл догдлуулсан мөчийн нэг нь Б.Бадамцэцэгийн тайчиж байгаа хэсэг хэмээн яригддаг гэнэ.
“Ану хатан” кинонд эротик дүр бүтээснээсээ болоод нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа мисс Б.Бадамцэцэг хийсэн зүйлдээ огтхон ч харамсахгүй байгаагаа дуулгалаа. Үнэтэй машин бэлгэнд авч, шоу цэнгээн хэсэх болсон гэгдэж буй мисс бүсгүй өөрийг нь шүүмжилсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлээд “Би тэр зургийг авахуулах гэж хаа дуртай газраа очоод тайчсан юм биш. Оюуны өмчөөр хамгаалагдана гэсэн учраас тэгж их мөнгө нэхээгүй. “Ану хатан” киног одоо ямар устгуулалтай биш. Тэр нүцгэн дүр тэндээ л үлдэг” хэмээсэн байна.
Эх сурвалж: Chuhal.mn