Ар
Монголын үзэсгэлэнт бүсгүй, “үнэлэгдсэн” жүжигчин Р.Анхням хаа очиж
элдэв зүсмийн эр хүйстэнтэй дотносож холбогдоод байдаггүй “хамжааргатай”
эмэгтэй. Оны өмнөхөн арваннэгдүгээр сард нярайлсан тэрбээр өөрөөсөө 15
насаар ах эртэй амьдралаа холбосон. Үүндээ ч сэтгэл хангалуун харагддаг
Анхням үргэлжид эр нөхрөөрөө гоёх болжээ. Таарч тохирсон ч гэж жигтэйхэн
юм, бие биедээ сайн хань болж байвал насны зөрүүтэй байдал асуудал биш
гэдгийг тэд харуулж яваа нь энэ ээ.