Цөөхөн хэдэн дуугаараа залууст танигдаж, рок попын ертөнцөд чимээгүйхэн орж ирсэн дуучин С.Наранбилэг буюу Марта хэвлэлийн хуудсыг нүцгэн шахуу зураг, үнэн худал нь мэдэгдэхгүй амрагийн явдлаараа “чимдэг” гэхэд хилсдэхгүй биз. Сүүлийн үед рок попын уран бүтээлчдийн дунд танил болоод байгаа яруу найрагч ZZ-тэй үерхэж, хамтран амьдарч байсан түүний хувьд найз залуугаасаа салснаас хойш олны нүдэнд өртөхөө больсон гэдэг.
Харин нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Насаар ах хэдий ч сексийн хувьд үнэхээр сайн хамтрагч болж байгаа нэг хүн бий. Тэр хүнтэйгээ хоёр хоноод л уулздаг. Үнэндээ надад сексгүйгээр удаан байх нь маш хэцүү зүйл” гэж илэн далангүй ярьж олон хүнийг гайхшруулаад авчээ.
Эх сурвалж: naran.mn