Sunday, April 30, 2017

Мэрайя Кэри салсан нөхөртэйгөө бэлгийн харилцаатай хэвээр үү?


Хоёр ихрийн ээж Мэрайя Кэри нялх амраг гэгдээд байсан бүжигчин залуугаасаа салж хүүхдүүддээ сайн ээж байхаар Диснейлэндээр зугаалж явсан нь саяхан. Түүний таван настай ихрүүдийн аав дуучин Ник Кэннон The Wendy Williams Show-д оролцож гэр бүлийнхээ тухай, салсан эхнэрийнхээ тухай сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.

Хөтлөгч Уиллиамс :
Та Мэрайя Кэритэй нэг оронд унтдаг уу? гэж шуудхан асуув.

Кэннон хариуд нь,
Мэрайя бол их сайн хүн, сайхан эмэгтэй. Гэхдээ би түүнийг хүндэлдэг юм. Би хүүхдүүдээ оронд нь унтуулчихаад гэртээ харьдаг. Бидний дунд сексийн харилцаа байхгүй гэв.

Хөтлөгч Уиллиамс:
Мэрайя Кэригийн тэрбумтан Жеймс Пакер, бүжигчин Брайан Танака нараас салсан гол шалтгаан бол Ник Кэннон гэж үздэг. Ник үргэлж л салсан эхнэр, хүүхдүүдийнхээ дэргэд байдаг болохоор найз залуус нь үүнийг ойлгодоггүй гэсэн яриа бий.

Кэннон хариуд нь:
Тийм юм байхгүй ээ, би салсан эхнэрээ тэрбумтантай болзоосой гэж хүсч байна. Ядаж л хүн бүрт завь хэрэгтэй шүү дээ хэмээн хошигножээ.

Поп дивагаас 11 насаар дүү дуучин Ник Кэннонд тун саяхан найз бүсгүй Бриттани Белл нь хүүхэд төрүүлж өгсөн юм. Ингэснээр Кэннон гурван хүүхдийн эцэг боллоо..


                                                                                                                  И.МӨНХЦЭНГЭЛ