Хүнсний аюулгүй байдал түүнд тавьж буй хяналт, шаардлага ямархан түвшинд байгааг гэрчлэх нэгэн жишээг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна. Тодруулбал, “Хүннү Молл”-ын Абсолют дэлгүүрт муудаж хөгцөрсөн иогуртан тараг зарж байхыг нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсанд мэдээлжээ. Тус бүтээгдэхүүний хугацаа дуусаагүй байгаа ч хадгалж буй орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй нь үүнийг гэрчлэх ажээ. Сүржин сүржин реклам цацаж, сүрхий сүрхий үнэ тавьдаг ч эсрэгээрээ даржин үйлчилгээг үзүүлдэг энэ мэт жишээ олон бий. Иймээс иргэн та дэлгүүрээс хүнс худалдаж авахдаа болгоомжтой хандахгүй бол "Мөнгө улаан нүд цагаан" гэгчээр муудсан ч хамаагүй бүтээгдэхүүн зарахаас буцахааргүй газар олон болжээ.
Эх сурвалж: Criminal.mn