-ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН Ч 85 ХУВИЙН ТҮЛЭГДЭЛТТЭЙ УЧИР АМЬ НАСЫГ НЬ АВРАХ БОЛОМЖ БАЙГААГҮЙ АЖЭЭ-
Завхан
аймгийн Идэр суманд төрийн албанд 28 жил ажилласан Т гэх эмэгтэй
ажлаасаа халагдсаныхаа дараа өөрийгөө шатааж амиа хорлосон хэрэг гарсан.
Сонгууль бүрийн дараа аль нэг нам төрийн эрхийг гартаа авмагцаа төрийн
албан хаагчдыг хомроглон халдаг нь нууц биш. Үүний нэгэн адилаар дээрх
эмэгтэй улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ажлаасаа халагдсан гэдгийг ар
гэрийнхэн нь хэлж байгаа юм. Түүнийг эсэргүүцэн Идэр сумын иргэд жагсаал
зохион байгуулж, сумын удирдлагуудаа огцрохыг шаардсан билээ.
Зураг: Идэр сумын засаг дарга Н.Баярмаа
Завхан
аймгийн Идэр суманд орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялалт
байгуулсан бөгөөд энэ дагуу тус намын гишүүн Н.Баярмаа Засаг даргаар нь
томилогджээ. Тэрбээр талийгаачийг ажлаас халах үүргийг сумын ЗДТГ-ын
даргадаа өгсөн байдаг. Энэ дагуу талийгаачийг ажлаас халах шийдвэрийг
гуравдугаар сарын 14-нд гаргажээ. Үүнээс хойш талийгаач сэтгэл санаагаар
унаж, шөнө унтахаа больсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлж буй юм.